Гадаад мэдээДЭЛХИЙ

Нью-Йоркд гэмт хэрэг ихсэж байгаа гэх шалтгаанаар цагаачдад хөл хорио тогтоов

Нью-Йорк хотын захирагч Эрик Адамс тус хотын түр хорогдох байранд амьдарч буй цагаачдад хөл хорио тогтоосон байна. Түүний ажлын албаны мэдээлснээр гудамжнуудад гарах хүчирхийлэл,гэмт хэргийн тохиолдолд нэмэгдэж, шөнийн цагаар гуйлга гуйн айлуудын хаалга тогших хүмүүс ихэссэн тул хөл хорио тогтоож байгаа аж.

Хөл хорионы хүрээнд тус хотод байрладаг дөрвөн түр хорогдох байранд амьдарч буй хүмүүс мягмар гарагаас /2024.01.16/ эхлэн 23:00-оос 06:00 минутын хооронд гадагшаа гарч болохгүй юм. Ажил, сургууль, хууль эрх зүйн шалтгаантай эсвэл эмнэлэгт үзүүлэх цагтай бол хорио үйлчлэхгүй.

Гэхдээ цагаачид хөл хорионы цагаар гарч болох зөвшөөрлийг урьдчилж авах ёстой гэж Хотын захиргааны ажилтнууд мэдэгджээ. Одоогийн байдлаар хөл хориог сунгах эсэх нь тодорхойгүй ч захиргааны алба сунгах магадлалтай гэдгийг мэдэгдсэн байна.

Нью-Йорк хотын оршин суугчид энэ арга хэмжээ гэмт хэрэг, хүчирхийлэл болон шөнө гуйлга гуйх хүмүүсийн тоог бууруулж чадах эсэхэд эргэлзэж буй. Тухайлбал Квинс дүүрэг доторх хорогдох байрны ойролцоо амьдардаг хүн “Юу өөрчлөгдөнө гэж? Энэ бол Нью-Йорк хот шүү дээ. Албаны хүмүүс хөл хориог сахиулахаар ажиллана гэж бодож байна уу” гэжээ.

Өөр нэгэн оршин суугч “Хөл хориог зөрчлөө гээд яах юм? Хорогдох газраас нь хөөх үү, өөр газар луу нүүлгэх үү” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: New York Post, Washington Examiner

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button