Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин сонгуульд өрсөлдөхийг дэмжсэн гарын үсэг Украинаас цуглуулж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшинэ гэдгээ өнгөрсөн жил мэдэгдсэн. Тэрбээр хувиараа нэр дэвшиж байгаа учир 300 мянган гарын үсэг цуглуулах хэрэгтэй юм.

Тэгвэл Путин ОХУ-ын эзлэн авсан Украины газар нутгаас гарын үсэг цуглуулж байгаа аж. Украины зүүн хэсэгт оршдог Донецк хотод мягмар гарагт /2024.01.16/ оршин суугчдын гарын үсгийг цуглуулж эхэлжээ.

Донецк хот дахь гарын үсэг цуглуулах төв

2022 оны есдүгээр сард ОХУ Донецк, Херсон, Луганск, Запорожье мужуудыг газар нутагтаа нэгтгэсэн. Эдгээр мужуудад сонгууль явуулах нь Москвагийн хувьд чухал ач холбогдолтой. Хэдийгээр ОХУ тэдгээр мужуудыг бүрэн захирдаггүй ч сонгууль явуулах нь Оросын нийгэмд бүрэн нэгдсэн гэх мессежийг өгөх юм.

Путинийг сонгууль нэр дэвшихийг дэмжсэн гарын үсгийн тоо 300 мянга давсан. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар түүнийг дэмжсэн 1.3 сая гаруй гарын үсэг цугласан байсан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button