СПОРТ

М Хөгжлийн лиг: "Ондилт", "Хасын Хүлэгүүд" аваргын төлөө тоглолтод шалгарлаа

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн  баруун бүсээс "Ондилт" баг зүүн бүсээс "Хасын Хүлэгүүд" багууд шалгарч аваргын төлөө  тоглохоор боллоо.

Хасын Хүлэгүүд баг улирлыг /11-4/ амжилттай дуусгаж зүүн бүсийн тэргүүн байраар шалгаран плей-оффын эхний шатанд Сэлэнгэ Бодонс багтай таван тоглолтыг хийж 3-2 харьцаатай ялалт байгуулсан ба бүсийн аваргын төлөө зүүн бүсийн гуравдугаар байраар шалгарсан Чандмань Rivers Минжит Булган багтай таарч 3-0 харьцаатай илүүрхэн шигшээ цувралд шалгараад байгаа юм.

Харин "Ондилт" багийн хувьд улирлыг /11-6/ амжилттайгаар баруун бүсийн хоёрдугаар байраар шалгарсан бөгөөд плей-оффын эхний шатанд Ундарга Knights багийг 3-0 харьцаатай илүүрхсэн ба бүсийн аваргын төлөө баруун бүсийн тэргүүн баг болох Сүхбаатар багийг мөн 3-0 харьцаатай илүүрхэж аваргын төлөө тоголхоор шалгараад байгаа юм. Мөн Ондилт багийн хувьд одоогийн байдлаар Плей-офф-д нэг ч хожигдол амсаагүй цорын ганц баг байгаа билээ.

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн Эрэгтэй Шигшээ цувралын тоглолтууд нэгдүгээр сарын 27-ноос  Спорты төв ордонд явагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button