НИЙГЭМ

Дата: Улсын аваргын шагналд зориулж 50 саяар хувин, 159 саяар мөнгөн аяга худалдаж авна

Жил бүрийн цагаан сарын өмнө улсын аварга малчид, саальчид, тариаланчдыг тодруулдаг. Энэ жилийн тухайд хоёрдугаар сарын 10-ны өдөр билгийн тооллын шинийн 1 тохиож буй. Иймд уламжлалын дагуу 2023 оны улсын аварга малчин, тариаланч, саальчид тодорлоо.

Тэдний шагналыг тухайн тойргоос нь нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон гишүүд ихэнхдээ очиж гардуулдаг бол шагналд дагалдах бэлэг, цом, дурсгалын зүйл, домбо, мөнгөн аяга зэргийг ХХААХҮЯ хариуцдаг. Энэ жилийн тухайд салбарын яам дээрх шагналуудад зориулж нийтдээ 604 сая 300 мянган төгрөгийн дүн бүхий найман тендерийг зарлажээ. Үүнд,

  • Хувин худалдаж авах 50,400,000
  • Цолны үнэмлэх 33,600,000
  • Тариан түрүү, таван хошуу мал бүхий шармал хээтэй домбо 33,000,000
  • Улсын аварга тариаланч хамт олон болон аварга тариаланчид олгох алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяга 60,500,000
  • Улсын аварга тариаланчийн цом 50,000,000
  • Улсын аварга болон хошой аварга малчны дурсгалын цом 183,600,000
  • Улсын аварга болон хошой аварга малчин, фермер, саальчинд өгөх мөнгөн аяга 159,600,000
  • Улсын аварга болон хошой аварга малчин, саальчин, фермерт олгох гарын бэлгийн багцыг 33,600,000 төгрөгөөр авахаар тус тус багтаасан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-18 15:13

Еээ яасан жоохон юм өгдийн !

Холбоотой мэдээ

Back to top button