Гадаад мэдээДЭЛХИЙ

Испанийн парламентад анх удаа дауны синдромтой хүн томилогдлоо

Испани улс дауны синдромтой анхны парламентын гишүүнээ сонгосон байна. Мал Галсеран нь Испанийн зүүн хэсэгт орших Валенсиа мужийн чуулганы гишүүн болжээ.

Тэрбээр Европын бүс нутгийн эсвэл үндэсний парламентад дэвшсэн анхны генетикийн эмгэгтэй хүн юм. 45 настай тэр 18 настай байхдаа Испанийн консерватив үзэлтэй Ардын намд элсэж, тэр цагаас хойш улс төрд идэвхтэй оролцож ирсэн байна.

Галсеран “The Guardian” агентлагт ярилцлага өгөхдөө хүмүүс өөрийг нь хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь бус хувь хүн хэмээн хараасай гэж хүсэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр нэмж “Дауны синдромтой хүмүүс нийгэмд оруулах хувь нэмэр их гэдгийг хүмүүс одоо анзаарч эхэлж байна” гэсэн юм.

Испанийн нэр бүхий улс төрчид түүнд албан үүргээ хүлээн авсанд нь баяр хүргэж, сайшаасан байна. Тухайлбал Валенсиа мужийн захиргааны газрын ерөнхийлөгч Карлос Мазон “Улс төрийн салбарт саад тотгорыг давж байгааг харуулсан сайхан мэдээ байна” хэмээжээ.

“Down España” нэртэй Испанийн Дауны синдромын нийгэмлэгийн ажилтан Агустин Матиа Амор “Өөр Дауны синдромтой хүн ийм албан тушаалтд гарсан талаар огт сонсож байгаагүй. Энэ тохиолдол бусад хүмүүсийн оролцоог дэмжих ажилд урагш ахиц гаргасан бодит жишээ болж өглөө ” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-18 15:09

Иргэдийн төлөөллийн байгууллагад эрүү саруул хүн сонгогддог байх зарчим үйлчлэх ёстой. Энэ Испани гэх улс чтнь бас л дампуурлынхаа замд орсон улс байна.

Холбоотой мэдээ

Back to top button