Top StoriesНийгэм ярилцлага

Японы метроны инженер Т.Мөнхдалай: Улаанбаатарын төлөвлөлт тохиромжтой, цэвдэггүй, боломжтой газар

2024.01.19-нд нийтлэгдсэн ярилцлагыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, сэргээн хүргэж байна.

Япон, Бангладеш, Шри-Ланка, Египет улсын метро, дэд бүтцийн төслүүдэд ажиллаж буй монгол инженер Т.Мөнхдалайтай ярилцлаа.

-Дэлхийн өнцөг булан бүрт нийтдээ метроны чиглэлээр ажиллаж буй дөрвөн монгол инженер байгаа гэх мэдээлэл бий. Тэдний нэг та юм байна. Ярилцлагын эхэнд өөрийнхөө талаар уншигчдад маань товч танилцуулж болох уу?

-Би бүрэн дунд сургуулиа Монгол Улсад төгссөн. Бакалаврын зэргээ Японы Киотогийн их сургуульд Дэд бүтцийн инженер мэргэжлээр эзэмшсэн. 2019 онд Японд төвтэй инженерингийн зөвлөх үйлчилгээ хийдэг “OC Global” компанид  нийтийн тээвэр, төмөр замын хэлтэст инженерээр ажиллаад таван жил болж байна. Манай компани дэлхийн хөгжиж буй улсуудад инженерингийн төсөл хэрэгжүүлдэг. Ингэхдээ зураг төсөл, төлөвлөлт, төслийн менежментийг бүхэлд нь хийдэг гэж ойлгож болно. Харин би метро буюу, масс транзит, нийтийн тээвэр, төмөр замын төслүүдэд нь ажиллаж байгаа. Манай компанийн Монголд хийсэн ажлуудаас дурдвал, шинэ нисэх буудлын барилгын төслийн менежментийг хийсэн. Ажиллаж буй таван жилийн хугацаандаа Шри-Ланкагийн Коломбо, Бангладешийн Дакка, Японы Хоккайдо хойд аралын Саппоро, Египтийн Кайр хотуудын метроны төслүүдэд зураг төсөл, барилгын явцын хяналт, төслийн менежмент зэрэгт оролцсон. Энэ салбартаа залуу инженерт тооцогдож байна.

-Улаанбаатар хотод метрог газрын доогуур болон баганат гэх хоёр төрлөөр хослуулан хийхээр төлөвлөж байна. Метрог хэчнээн төрлөөр барих боломжтой вэ?

-Нийтдээ гурван янзаар (гүүр, газрын гадарга, хонгил) барьж болно. Метро гэж нэрлээд байгаа боловч LRT, хурдны төмөр зам, метро, Monorail бүгд Масс-Транзит буюу өндөр багтаамжтай хотын нийтийн тээврийн хэрэгслүүд юм. Тэдгээрийг хаана,  барих вэ гэдэг нь хамгийн гол асуудал байдаг.

 Нэгд, газрын гадарга, авто зам дээр барьж болно. Авто замтай холилдсон Трамвайг нэг төрлийн хөнгөн төмөр зам (light Rail Transit) гэдэг. Ил замд тавьдаг учраас хямд төсөвтэй. Хоёрт, арай өндөр зарлага гаргаад гүүрэн дээгүүр төмөр замаа явуулж болно. Энэ нь найдвартай бөгөөд хурдан байдаг ч тухайн хэсгийнхээ нарыг хаах, дуу чимээ ихтэй байх, хотын орчинд сөргөөр нөлөөлөх сул талууд бий. Гуравт, газар доогуур байгуулж болно. Ингэхдээ газрын доогуур нүхэн гарц ухаж, тусгай зам бэлтгэнэ. Ийм гурван төрлөөр метрог барих боломжтой. Заавал газар доогуур явдаг нь метро гэсэн юм байхгүй.

2021 онд Д.Сумъяабазар хотын дарга байх үедээ баганан тулгуурт LRT хөнгөн галт тэрэгний талаар гэж ярьсан. Тэр төслийн анхан шатны суурь судалгаанд сайн дураараа зайнаас оролцож байлаа. Баганан тулгууртыг Яармаг чиглэлд тавих гээд эхлүүлж байсан боловч УИХ дээр зогссон. Харин одоо хөндлөн шугамаар метро хийе гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар эрчимжүүлж байна. Үүний судалгааг 2011-2013 оны хооронд Японы ЖАЙКА-гийн буцалтгүй тусламжаар миний ажиллаж байгаа компани өөр компаниудтай хамтраад хоёр жилийн хугацаанд ТЭЗҮ-ийг нь боловсруулж байсан. Эхний шугамыг тус төлөвлөлтийн дагуу хийнэ гэж ярьж байгаа юм билээ. Аль аль шугамууд нь манай хотод оновчтой шийдэл гэж бодож байна.

-Суурь судалгаанд сайн дураараа оролцож байсан юм байна. Улаанбаатар хотын хөрсний онцлог хэрхэн судлагдсан байдаг вэ? Зарим хэсгээрээ цэвдэгтэй гэдэг шүү дээ.

-Монголчууд Улаанбаатар хотыг цор ганцаараа онцлогтой мэтээр ярьдаг. Гэвч дэлхийн бүх улс, хотууд өөр өөрийн онцлог, шинжүүдтэй. Улаанбаатар хотын зарим хэсгээр мөнх цэвдэг бий. Энэ талаар нийслэлээс тодорхой хэмжээний зардал гаргаж нарийн судлуулсан байдаг. Уг судалгаагаар одоо метро тавих гэж байгаа хэсэгт цэвдэг байдаггүй бөгөөд уулын доогуур голлон байдаг гэж гарсан.Энхтайвны өргөн чөлөө бол Улаанбаатар хотынхоо хамгийн нам дор буюу дөрвөн уулын дундах хонхор бүс юм. Хонхор газар байгаагийн онцлог нь олон мянган жилийн турш уулын усаар бууж ирсэн сулавтар хөрстэй байдаг. Метрог газрын гадаргаас 30 метр орчим хүртэл ухахаар төлөвлөж байгаа. Геологийн дээжийг аваад үзэхээр таг хадлаг бус зөөлөн нуравтар бүтэцтэй гэж гарсан. Тэгэхээр метро барих боломжгүй бүс биш.

Манайхан газрын гүний ус ихтэй учраас усаа алдчихна гэж яриад байгаа. Метро барьж байгаа ихэнх хотууд л гүний усны түвшингээс доор барьж таардаг. Туннел ухаж байгаа машин өөрөө ус нэвтэрдэггүй битүүмжлэлтэй. Хөрсөө ухаж, ухмал шороо усны холимгоо тодорхой битүүмжлэлтэй хоолойгоор гаргаад явна. Тиймээс техник хэрэгсэл рүү ямар ч ус нэтрэхгүй. Дэлхийн бусад улсууд далай, том том нуурын доогуур туннел тавьж метро, төмөр замаа хийдэг учраас гүний ус гарч ирэх тухайд айх зүйл байхгүй. Гэхдээ анхаарч, тооцооллыг зөв хийх ёстой.

Мэдээж бага хэмжээний анхаарах ёстой эрсдэлүүд бий. Газрын гүн лүү туннел ухах бодисоо хэтэрхий их шахсанаар ойр орчмын айлын гүний худгийг химийн бодисоор бохирдуулах зэрэг эрсдэлтэй. Мөн барилгын материал газрын гүнээ хордуулж болно. Цаашлаад ухах газрын шороог их хэмжээгээр авснаас үүдэн газрын гадарга хонхойдог. Ингэхгүйн тулд газрын гүний (гүний усны) даралтыг тэнцвэржүүлж явах ёстой. Эсрэгээрээ шороог нь дутуу аваад доороос нь шахвал газрын гадарга товойно. Эдгээр нь хот доторх туннелийн хамгийн чухал тооцоолол байдаг.

-Туннел ухахад газрын гадарга цөмөрч орох эрсдэл бий юү?

-Ухаад явж байхдаа хоолой давхар тавиад явдаг. Усны турбог газар доогуур шургуулдагтай адилхан бетонон хана босгоно гэж ойлгож болно. Турбо нь хана болж, дотуур нь усыг саадгүй урсгадаг шүү дээ. Тэгэхээр газар доошоо цөмрөх эрсдэлгүй, тулгууртай байх юм.

-Монгол Улсад метро эдийн засгийн хувьд ашигтай, санхүүгийн хувьд ашигтай байх эсэхийг хотын удирдлагууд шийдвэрлэнэ-

-Дэлхий дээр хоёрхон улс метрогоор ашиг олдог гэж Э.Бат-Үүл хотын дарга байхдаа ярьж байсан. Ингэхдээ Монгол Улс Лондон, Япон хоёр шиг метрон дээр ашигтай ажиллах боломжтой гэсэн байдаг. Бид метроноос ашиг олох боломжтой юу?

-Метро Монголд ашиггүй, зардал өндөр гэж хүмүүс их ярьж байна. Ашгийг хоёр янзаар үнэлдэг. Нэгт, эдийн засгийн үр ашиг хоёрт, санхүүгийн үр ашиг гэж ангилна. Санхүүгийн үр ашиг гэдэг нь орлого олоод илүү ашиг олж байхыг хэлж байгаа. Харин эдийн засгийн ашиг нь хүмүүсийн цаг хугацаа, эрч хүчийг хэмнэснээр хувь хүний амьдралд эерэг өөрчлөлт гарах зэргийг хэлж байгаа. Улаанбаатар хот дахь төсөл эдийн засгийн хувьд ашигтай гэж гардаг. Санхүүгийн хувьд тэрийг ашигтай ч гаргаж болно. Ашиггүй ч гаргаж болно. Метро бол зар сурталчилгаа, түрээс, тасалбарын үнээсээ санхүүгийн ашгаа олдог. Метрогоо ашиглалтад оруулчхаад хэдэн төгрөгөөр зорчигчдоо явуулахаас ашигтай ажиллах уу, алдагдалтай ажиллах уу гэдэг санхүүгийн модель гарна. Улаанбаатар хотын захиргаа энэ шийдвэрийг хэрхэн гаргахаас хамаарна. Гэхдээ хотын захиргаа бизнесийн төлөө бус иргэдийн төлөө ажилладаг. Одоогийн нийтийн тээвэр шиг хэтэрхий хямдаар үйлчилгээ үзүүлбэл мэдээж ашиг олохгүй. Гэхдээ Метро төслийн гол зорилго санхүүгийн ашгийн төлөө бус иргэддээ тав тухтай тээврийн үйлчилгээ үзүүлэх, томоохон хотуудад зайлшгүй шаардагддаг суурь дэд бүтцээ бүтээхэд оршино гэж бодож байна.

Мөн олон нийт метрог сонгоход нь түлхэц болох чухал. Метронд суухын тулд буудал руу алхана гэх мэтээр машинд суух хэмжээний тав тухыг мэдрэхгүй. Үүнээс үүдэн иргэд хувийн машиныг сонгоод байгаа тохиолдолд машинуудыг хотын төв рүү ороход нь нэмэлт хураамж авдаг механизм. Ингэж байж цогц тогтолцоо үүсдэг. Хотын төврүү хувийн машинаараа орно гэвэл арай өндөр зардалтай, зардлаа хэмнэе гэвэл метро автобусаараа дамжаад зорччихно. Хувийн машинаас олсон хураамжаараа эргээд нийтийн тээвэр, дэд бүтцээ сайжруулна. Дүнд нь, иргэд сонголттойгоор тухтай, богино хугацаанд А-Б цэгт хүрнэ шүү дээ. Үүний тулд метрогоо барих, хотын төвийн авто замын хураммжийг нэмэх, шинэ автобуснуудтай болох, чиглэлүүдийг нь тодорхой болгох зэрэг ажлууд бий. Энэ бүгд нийлээд цогц ажил болсноор үр дүн гарна. Түүнээс биш аль нэгийг нь шийдээд автобус олноор аваад эсвэл татвар тогтоогоод томоохон үр дүнд хүрэхгүй. Суурь масс транзит барих шаардлагатай.

-Манай улс метрогоо дөрвөн жилийн дотор барина гээд байгаа. Олон улсад метро барих дундаж хугацаа хэр зэрэг үргэлжилдэг юм бэ?

-2028 онд ороход маш хэцүү. Би гардаж хийгээгүй учраас шууд боломжгүй гэж хэлж болохгүй. Олон улсад метрогоо ашиглалтад оруулсан жишгийг харахаар 8-10 жил байдаг. Яагаад гэвэл хот болгон өөр, хөрс бүр ялгаатай. Үүнд нь тааруулж зураг төсөл хийнэ. Ингэхийн тулд шорооныхоо дээжийг 50 метр тутамд авах гэх мэт ажлууд олон сар үргэлжилнэ. Тоног төхөөрөмжийг нь үйлдвэрлэдэг хэдхэн газар бий. Тэнд төхөөрөмжийн урьдчилсан захиалга өгөөд монголдоо авч ирээд угсарч таарна. Энэ мэт ажлууд явсаар байгаад 10 жил болчихдог жишигтэй. Яахав үнэхээр хурдан ашиглалтад оруулна гэвэл тоног төхөөрөмжөөс олноор оруулж ирээд 17.8 км замаа нэг талаас нь эхлэхгүйгээр хэд хэдэн талаас нь зэрэг эхлүүлэх боломжтой. Гэхдээ зардал нь маш өндөр болно. Манай улс метрог анх удаа хийж байгаа учраас би хувьдаа 10-аад жил шаардлагатай гэж үзээд байна. Харин Токио хотод метро барья гэвэл мэдээж 10 жил зарцуулаагүй. Учир нь хэрэгтэй бүхий л тоног төхөөрөмж, мэргэжилтэн, боловсон хүчин нь бий. БНХАУ-д метрог маш хурдан буюу дөрвөн жилд ашиглалтад оруулаад байгаа тохиолдлууд байна. Хамгийн бодитой богино хугацаа нь зургаа орчим жил байдаг. Зураг төслийг гаргасаар байтал нэг жил нь өнгөрчихдөг юм.

-Метроны ТЭЗҮ-ийг гаргасан гэж өмнө нь ярьдаг байсан. Гэхдээ одоо дахиад ТЭЗҮ гаргана гээд байгаа. Заавал тэгэх шаардлага бий юү?

-Уг нь одоо байгаа материал ТЭЗҮ мөн. Гэвч хотын дарга биш, урьдчилсан ТЭЗҮ гэж хэлээд байгаа. 12 жилийн өмнө хийсэн учраас бага зэрэг хуучирсан. Гэхдээ эхнээс нь эхлэхгүй. Тэгнэ гэвэл ТЭЗҮ хийхэд бараг хоёр жил шаардлагатай болно. Өмнөх асуултад хариулсанчлан 10 жил метро үргэлжилдгийн эхний хоёр нь ТЭЗҮ хийсээр таардаг юм. Одоо манай байгаа ТЭЗҮ дээр мэргэжлийн баг оруулаад ажиллахад 4-5 сарын дотор шинэчлээд дуусгах боломжтой. Тэгэхээр 10 жилээ болиод найман жил болж хугацаа богиносож болно. Дунд нь ямар нэгэн асуудал гарсан. Ингэсэн тохиолдолд хугацаа ахин уртасна.

-ЖАЙКА-гаас өгсөн $1.7, 1.5 тэрбум гэдэг бол 10 жилийн өмнөх тоо, энэ өртөг илүү нэмэгдэнэ-

-ЖАЙКА санхүүжүүлээд Япончууд метрог баривал $1.7 тэрбум, Монголчууд өөрсдөө хийвэл $1.5 тэрбум, өөрсдөө хийхийн зэрэгцээ олон улсын компаниудаас сонгон шалгаруулалт зарлавал $1.3 тэрбум гэж Япон компани тооцоолсон байна. Энэ хэр бодитой тооцоолол гэж харж байна вэ?

-Авто машин авахад сонголтууд байдаг шүү дээ. Өвлийн дугуйтай авах уу, суудлаа хэр чанартай хийлгэх, моторын чадал хэрхэн вэ гэдэгтэй адил хэрэгслүүдээ хэр чанартай хийлгэхээс хамаарч үнэ өөрчлөгдөж болно. Манай урд хөршийн компаниуд орж ирээд ч юм уу хамгийн хямдаар хийлээ гэхэд $1.3-1.5 тэрбумд багтах боломжтой. Ерөнхийдөө метроны төсөл $2 тэрбум орчим болдог. Кайр хотод хийж байгаа метро нэлээн урт учраас $3.5 тэрбумд босох гэж байгаа. ЖАЙКА-гаас өгсөн $1.7, 1.5 тэрбум гэдэг нь 10 жилийн өмнөх тоо. Тэгэхээр ерөнхийдөө одоогийн төлөвлөж байгаа үнийн дүн нэмэгдэж таарна гэж харж байна. Түрүүн миний хэлсэн 4-5 сар суугаад хуучин ТЭЗҮ-ийг шинэчилж болно гээд байгаагийн гол агуулга нь үнийг дахин судлах, дараагаар нь шинээр баригдсан барилгуудыг судлах юм.

-Өмнө нь ажиллаж байсан төслүүдээс харахад метроны ажилд ямар төрлийн саад тулгарч болдог агуулгаар ярилцлагаа өрнүүлье?

-Намайг залуу инженер учраас нэг төсөлд 1-2 жил ажиллуулаад өөр төсөл рүү оруулаад явдаг. Илүү ихийг богино хугацаанд сургах зорилготой. Түрүүн хэлсэнчлэн дунджаар 10 жилд нэг метро ашиглалтад ордог учраас миний оролцсон метроны төслүүд дуусаагүй, явсаар л байгаа. Эхний ажилласан Шри-Ланкагийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг нь дууссан. Барилга барих компаниа шалгаруулах гэж байтал ковид гарчихсан. Үүний дараа Ерөнхийлөгч нь солигдож, Японтой хамтарч метро барих төслөө цуцалсан. Одоо төр нь ахиад солигдоод Японоос төслөө үргэлжлүүлэхийг хүсэж байна. Гэхдээ тэд эхлээд гэрээгээ цуцалсан учраас Япончууд саналыг нь хүлээж аваагүй байгаа. Тэр төслийг бид найман жил гэж тухайн үед төлөвлөж байсан. Эхний хоёр жилд зураг төсөл, үлдсэн зургаан жилд барилгаа барина гэж байв.

Хоёр дахь нь Бангладешийн төсөл. Одоо барилгын ажил нь эхлэх гээд эхэлж өгөхгүй л байна. Би энэ ажлын зураг төслийн зөвлөхөөр ажиллаж байсан. Барилга барих компаниа сонгон шалгаруулах явц дээрээ жил гаруй болж байх шиг байна. Гэрээ хэлцлийн ажил нь жил үргэлжилчихлээ. Тэгэхээр барилгын явц 2032 он хүргэх төлөвтэй харагдаж байгаа. Бүх юм нь үнэхээр жигд бартаагүй явлаа гэхэд зургаан жилд бүтээж болно. Гэхдээ ийм том төсөлд шат бүхэнд нь хугацаа шаардлагатай. Хэтэрхий их яарах зэргээс үүдэн осол, ХАБ алдалдагдах эрсдэл гарч мэднэ. Нэг хийчихвэл 100, 200 жил байтугай хэрэглэх тул яарахгүй, нухацтай хандах хэрэгтэй.

Харин гурав дахь төсөл маань Японы өндөр хурдны галт тэрэгний төсөл байсан. Метроноос ялгаатай нь өртөөнүүд нь хол зайтай. Энэ төсөл жишээлбэл 2031 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэйгөөр барилгын ажил нь хэвийн үргэлжилж байна. Дараагийнх нь Египетийн Кайр хотын одоо миний ажиллаж буй төсөл байна.

-Барилга нураах шаардлага эсвэл нурах эрсдэл метро барихад гардаг уу? Багшралдсан шигүү хот учраас орц гарцын хэрэгцээнд нийцүүлэн ийм шаардлага үүсэх үү?

-Энэтхэгийн Дели хотод 400 км орчим метро төмөр зам байгуулаад байна. Энэтхэгийн тэр шигүү хотод олон хүндрэл учирдаг ч хүндрэл бүрт инженерингийн, нийгмийн шийдлүүд олоод хөгжөөд явдаг юм билээ. Тиймээс Улаанбаатарын метро шигүү байдлаас үл хамаарна. Гэхдээ орц, гарц, буудлын хэсгийг дээрээс нь ухаад явахаас өөр аргагүй. Ихэнх буудлууд Энхтайвны өргөн чөлөө дагуу байгаа учраас том барилгуудыг нураахгүй. Жижгэвтэр 2-3 давхар барилгуудыг худалдаж аваад газрыг нь ашиглана. Метроны буудлын онцлог нь дууссаныхаа дараа их зай эзэлдэггүй талтай. Гэхдээ тэр бүсийг барихын тулд зайг хангалттай эзлэх шаардлагатай. Мөн 4-5 жил тухайн бүсээ бүсчилж хаана. Тэгэхээр орц, гарц барьж буй хэдэн  жилд иргэдэд бага зэрэг хүндрэл байх болно. Дуусахаар  нь булаад буцааж зам болгоно. Тэр нь цахилгаан шат эсвэл шатны орц болж л харагдана. Мэдээж том барилгуудыг нураахгүй байхаар байршлуудаа тааруулж төлөвлөнө. Манай энэ Кайр хотод ч мөн гурван давхар зарим эзэмшлийг яах ч аргагүйгээр нураахаар болж байгаа.

-Цаг агаарын нөхцөл метроны ажлыг нэг жилээр сунгах бодит эрсдэл бий-

-Цаг агаарын нөхцөл байдал метро барихад саад болох эрсдэлтэй юу? Тухайлбал манай улс жилийн дөрвөн улиралтай шүү дээ.

-Тодорхой хэмжээд бололгүй яахав. Туннелийн байгууламж газрын доор явагдана. Газрын гүн жилийн дөрвөн улирлын турш температураа барьдаг. Гүнд нэвтрээд 20 м болоход хасах хэмд орохгүй. Туннелийн ажил бүх улиралд явах боломжтой. Харин Улаанбаатар хот хасах температурт орчихоор нойтон ажил хийж болдоггүй. Хотын даргын хэлснээр төвийн долоон км нь газрын доогуур бол найм орчим км замыг гүүрээр барина. Тэгэхээр тэр гүүрэн буюу баганан суурьтай хэсгүүдийг өвлийн улиралд хийх боломжгүй. Улаанбаатар хотод барилгын гадна ажлыг өвөл хийдэггүйтэй адилхан. Хурдандаа 6-8 жил гээд байгаа хугацаа маань Улаанбаатарын тухайд улирлаас хамааран дахиад нэг жилээр нэмэгдэж мэднэ.

-Хотын дарга Х.Нямбаатар эдийн засгийн сэтгүүлчидтэй хаалттай уулзалт хийж метроны талаар мэдээлэл өгсөн. Тэр үеэрээ Монгол Улсаас нийт дөрвөн инженер дэлхийн том компаниудад метроны инженерийн чиглэлээр ажиллаж байгаа гэсэн. Тэдний нэг нь таныг гэж бодлоо. Хамтарч ажиллах санал тавьсан уу?

-Тийм ээ, цахимаар холбогдож санал солилцсон. Яг метроны инженер гэдэг мэргэжил байдаггүй. Төмөр зам, туннел гэх мэт олон зүйлс нийлээд метроны систем болж байгаа. Миний хувьд метроны инженер гэж яригдаж байгаа нь метроны төслийг төлөвлөөд гүйцэтгэдэг төслийн менежментэд ажиллаж байгаа учраас тэр байх. Манай төсөл дээр жишээлбэл 10 мянга гаруй хүн ажиллаж байгаа. Тэд бүгдийг метроны инженер гэхгүй. Зарим нь туслахаар ажиллаж, цемент зуурах зэргээр үүрэг гүйцэтгэдэг.

-Бид метрогоо барих нь баттай болчихвол та саналыг хүлээн авах уу?

-Албан ёсоор санал тавиагүй. “Та нар ирж ажил” гэх байдлаар хэлсэн. Яг үнэндээ тавхан жил гэдэг хангалттай зүйл сурах хугацаа биш. 15 жилийн туршлагатай болж байж өөрөө төслийг гардан удирдах чадвартай болно гэж харж байгаа. Ирээд ажил гэхээр нь шууд эндэх ажлаа орхиод очих боломжгүй шүү дээ. Яг юу хийлгэмээр байгаагаа тодорхой хэлээгүй учраас лавлаж асуугаад орхисон. Тодорхой чиглэл хэлбэл улсынхаа хөгжлийн төлөө мэддэг чаддаг зүйлээрээ оролцох боломжтой гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ эргэж холбогдоогүй байна.

-Та цахим хуудсаараа дамжуулан Улаанбаатар хотын дэд бүтцийн асуудалд ихээр саналаа хэлдэг юм билээ. Метро ашиглалтад орох хүртэл хэрхэх нь зөв гэж дэд бүтцийн инженерийн хувьд дүгнэдэг вэ гэдгийг лавлаад ярилцлагаа өндөрлөе?

-Зайнаас судлаад аль болох үгээ хэлэхийг хичээдэг. Метро ашиглалтад орсон ч гэсэн хоёр л шугамтай байна. Энэ нь бүх хүнд хүртээмжтэй биш. Метронд суурилсан автобусны системтэй болох ёстой. Энэ хоёр цуг ажиллаж, метроны буудлуудад автобусаар хүргэх үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Метроны дараа ч мөн автобусны систем маш сайн байх ёстой. Метро ашиглалтад орох хугацаа 8-10 жил байлаа гэхэд энэ хугацааг бид хүлээгээд өнгөрөөж болохгүй. Тэр болтол нийтийн тээврийн автобусаа сайжруулах хэрэгтэй. Тэр сайжруулсан автобусаа метрогоо ашиглалтад ороход нь уялдуулж чиглэлийг нь өөрчлөхөд хэрэгтэй.

-Шийдлийг нь хэрхэн харж байна вэ?

-Автобусыг ерөөсөө л бодлогын шийдвэрээр сайжруулах ёстой. Нэгд, автобусны үнийг өөрчлөх хэрэгтэй. 10 гаруй жилийн өмнө талх 500 төгрөг байхад автобус тийм л үнэтэй байсан. Талх одоо 2000 төгрөг дөхсөн байхад автобусны үнэ 500 хэвээрээ байж болохгүй. Үнэ нь нэмэгдэхгүй байгаа учраас компаниудад орлого орж ирэхгүй, засвар үйлчилгээ явуулж, сайжруулалт хийж чадахгүй байна. Иргэд хүйтэн автобусанд цантсан цонхтой, хаана явж байгаагаа харах боломжгүй зорчиж байна. Тиймээс үнээ нэмэх хэрэгтэй. Чөлөөлөхгүй юм гэхэд тодорхой хэмжээний бодитой үнэлэхгүй байгаа. Тэр нь автобусны хөгжилд хаалт болж байна. Хоёрт, нийтийн тээврийн чиглэлүүд хоорондоо зохилдлогоогүй байгаа. Одоо шинэчлэх гээд буй нийтийн тээврийн чиглэлүүд гол шугам, богино эргэлт гэх байдлаар өөрчилж байгаа нь их зөв шийдвэр гэж харж байна. Эхэндээ иргэд төөрөлдөөд хэцүү байж болох ч алсдаа өгөөжтэй.

Гуравт, хүүхдийн автобусыг хөгжүүлэх шаардлагатай. Хувийн сургуулийн сурагчдыг эцэг, эх нь хүргэж өгөөд байхаар түгжрэлд ихээр нөлөөж, хөдөлгөөний эрчмийг ихэсгэдэг. Тиймээс тэдэнд зориулсан сургуулийн автобус хэрэгтэй. Мөн ажилчдаа автобусаар зөөдөг компаниудыг татвараас тодорхой хэмжээнд хөнгөлөх байдлаар дэмжих чухал байна. Зарим албан байгууллагууд ажилчдадаа унааны мөнгө эсвэл шатахууны талон өгдөг. Үүний оронд сард ашиглах нийтийн тээврийн цэнэглэсэн карт өгвөл оновчтой байдаг олон улсын жишиг бий. Ийм байдлаар зөөлөн бодлого хэрэглэх хэрэгтэй. Тэр хэмжээгээр машин унах иргэдийн тоо цоорч, төвийн шугамын авто замын ачаалал багасна.

Автобусны компаниуд жилд хоёр удаа автобусандаа хөөстэй цэвэрлэгээ хийлээ гээд бүр мэдээ гаргадаг. Уг нь долоо хоног тутамд цэвэрлэх хэрэгтэй. Гэвч үнийг нь барьдгаас үүдэн цэвэрлэх боломж мөнгөөр хязгаарлагддаг. Автобусны хөгжил муу байгаа учраас л иргэд автобусыг сонгохгүй байна. Ирдэг цаг, муухай үнэр, шатах эрсдэл зэргээс үүдэн сонгохгүй байна гэдэгт маш нухацтай анхаарах ёстой. Цаашилбал хоёр төрлийн үнэ бүхий автобус хэрэглэсэн ч болохгүй юмгүй. Яармагаас хотын төв рүү 10 мянган төгрөгийн унаанд суух, 30 мянган төгрөгөөр такси барьж байхаар дундаа зогсохгүй явдаг, тохитой 3000 төгрөгийн автобусыг нэвтрүүлж болно. Ийм зохицуулалтыг метро ашиглалтад орох хүртэлх 10 жилийн хугацаанд идэвхжүүлэх хэрэгтэй.

Үүнд иргэд эерэг хандлагатай байх чухал. Төрийн зөв бодлогыг эсэргүүцэхгүйгээр уншиж, судалж, зөв шийдлийг гацаахгүй байвал тустай. Цахилгаан станц барихад ашигтай ашиггүй гэж ярьдаггүй шүү дээ. Хэрэгтэй хэрэггүй гэдэг л хөндөгддөг. Үүнтэй адил метро ашигтаа бус хэрэгтэй юу хэрэггүй юү гэдэгт гол зүйл байгаа. Метро бол Улаанбаатар хотод зайлшгүй хэрэгтэй цахилгаан станцын адил том шийдэл юм. 

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 19, 2024 12:08

haha hud2

Зочин
Зочин
3 сар 4, 2024 09:06
Reply to  Зочин

cham shig p###ad ene hunii helseniig oilgoh tolgoi baihgui Z##L M#LAA

Иргэн
Иргэн
1 сар 19, 2024 14:03

Их чух�##� ярилцлага сайхан санаанууд зендеен байна . Ийм мэргэжлийн ,юмаа мэддэг хумуусийн угийг анхаарах хэрэгтэйдээ .инженер з�##�ууд эруул энхийг хусье .

Рлдд
Рлдд
1 сар 21, 2024 22:16
Reply to  Иргэн

Даанч нянбактер мэтийн мэдлэггүй шинжлэх ухаан мэдэхгүй нам дагасан хөлдүү оркуудаа гаргаж ирэхийн энэ хэдэн хөгшин петканууд

зочин
зочин
1 сар 19, 2024 14:19

Мэдлэг мэргэжлээ харамгүй хува�##�цсан Мөнхд�##�ай хүүдээ баярл�##�аа. Ажлын амжилт хүсье. Удахгүй ирж Мрнголдоо метро бариарай

Зочин
Зочин
1 сар 19, 2024 14:42

Mgl chuud chin yaponchuud bish tenger zayatai blohoor mash hurdan 3-4 jiliin dotor barin ????

MGL
MGL
1 сар 19, 2024 21:55

Логиктой сайхан ярилаа.

Зочин
Зочин
1 сар 19, 2024 22:38

Метро өндөр зард�##�тай, УБ-н хүн ам түүнд багадах юм гэдэг утгаар миний хувьд дургүй байсан. Москва хотод хэдэн жил амьдарч үзсэний хувьд ийм бодолтой байсан юм. Харин Мөнхд�##�ай инженер, Нямбаатар мэр нарын ярианаас ирээдүйдээ хэрэгтэй юм гэж бодогдлоо. Амжилт хүсч, Монгол улсынхаа хөгжлийн ирээдүйг харахын тулд эрүүл урт наслахыг өөртөө болон нийт хүмүүст хүсч бас ури�##�ж байна.

UB irgen
UB irgen
1 сар 21, 2024 16:05

Хотын удирдлагууд нэгэнт бэлэн болсон ТЭЗҮндэс- -лэл тооцоолол дээрээ аптит хийж, энэ төсөл рүү Т.Мөнхд�##�ай инженерийн ажиллаж байгаа олон оронд төсөл хэрэгжлүүлж байгаа туршлагатай баг хамт олонтой хамтар ч ажиллав�##� зүгээр санагдлаа! Дүүгийн ажилд амжилт хүсье! Эх орон элгэн саданаа гэсэн сэтгэлтэй з�##�уу байна сайн байна УБ хотынхоо нийтийн тээврийг, нийтийн масс хувилбараар шийдэхийн төлөө ажиллахыг хүсье!

Зочин
Зочин
3 сар 2, 2024 09:54

Үйлчлүүлэх хүн ам хүрэхгүй �##�дагд�##�п орно

Зочин
Зочин
3 сар 2, 2024 10:14

Метро УБ-д хэрэгтэй л дээ! Гэхдээ энэ МАН-ийхан чинь дандаа худлаа шааж, хулгай хийж авлигчин нүүрсчин, газрын наймаа гэх юм л хийхээс өөр юм хийж бүтээж үзээгүй хүмүүс ш дээ! Ер нь МАН байгаа цагт Метро гэдэг ч үлгэр байх оо!

Зочин
Зочин
3 сар 2, 2024 12:24
Reply to  Зочин

Ганц МАН гэхгүй бусад намын өлөн нөхдүүд үй түмээрээ бна харин ч нийгэмд болохгүй бгаа зүйлийг цэгц эмх замбараатай бд�##�д оруулах гэж яваа

20аааа
20аааа
3 сар 2, 2024 11:03

Турбо биш труба шдээ м�##� аа. Мэдээ бичихчээ аядаж байгаа юм бол үгээ зөв бич л дээ.

Зочин
Зочин
3 сар 2, 2024 12:07

Монголоо гэсэн сэтгэлтэй, мэддэгээ харамгүй хэлжээ

Basca Feiza
Basca Feiza
3 сар 2, 2024 13:04

сайн байцгаана уу. Т. Мөнхд�##�ай гэх, ажлын ч тодорхой дадлагатай туршлагатай мөн мэрэгжлийн номыг нь үзсэн инженерийн дуугарч хэлээд буйг ойлгож ухаарч сэхээрээд метро барьж байгуулахыгаа �##�ь л болох түргэн эхэлсэн нь ононодоо. Тэртэй тэргүй метроны хэрэгцээ шаардлага �######�шгүй. Метро барьж байгуулна гэж *зүгээр л ярьсаар*, барьж байгуулах хугацаа хойшлох тусам эдийн засгийн үр дүнгээрээ ч, санхүүгийн үр дүнгээрээ ч өндөр �##�дагд�##�д орсоор явцгаах болно.

Зочин
Зочин
3 сар 2, 2024 13:04

Ийм хүн бсан бна энэ сул дорой дарга нарыг чихээд жоохонч гэсэн юм эх орондоо хийлдээ

Зочин
Зочин
3 сар 2, 2024 13:06

Мэргэжлийн, энэ чиглэлээр ажилладаг хүний санаа бодол өөр юмаа. Баярл�##�аа

Зочин
Зочин
3 сар 2, 2024 13:09

Нянгар метронд мэрэгжилтэй ажилтан бэлдэхээр мэдэж бгаа боловуу баахан жолоочгүй автобус оруулаад ирчихсэн нөгөө автобус нь хээр эзэнгүй хэвтэж бгаашдээ

Ард
Ард
3 сар 2, 2024 13:22

Сайхан мэргэжил эзэмшсэн хүн байна. Ярьж байгаа яриа нь сайхан юм ярьдаг з�##�уу юм. Монголчууд сонгууль болхоор амандаа орсон бүхнээ ам�##�даг шудрага худ�##�ч, хулгайч төртөй метротой болно гэж олон удаа хуурсан болхоор одоо үнэн ярьсан ч итгэхэд бэрх болждээ...

Зочин
Зочин
3 сар 2, 2024 15:12

бусад аймаг хотуудаа хурдны г�##�т тэргээр холбовол яадын, хотоос хол амьдармаар байнаа

zochin
zochin
3 сар 2, 2024 15:53

Medleg bolovsroltoi ajlaa sain meddeg xiij buteej bui zuilee tovch todorxoi oilgomjtoi tailbarladag mundag zaluu bainaa
iim olon mongol zaluuchuud delxiin xugjil saitai orond ajillaj tav tuxtai amidarch zorison xussen buxnee xiij amidraldaa setgel xangaluun baix yum daa

Зочин
Зочин
3 сар 2, 2024 17:57

Сонгууль ойртож энэ байтугай эргүү тэнэг 3-сая улны өмбүү тэнэгүүдээр цонхны цаанаас чихэр долоолгоно мөхөөлдөс долоолгоно �##�т эрдэнэс зүүж өгнө аргагүй л СОНГО УЙЛ ойртож дээ улныхан минь

Зочин
Зочин
3 сар 2, 2024 18:48

Мундаг инженэр байна, амжилт

Зочин
Зочин
3 сар 3, 2024 01:59

Наад мeтрогоо япончуудтай барих юм бол итгэнээ. Хужаатай хамтарч байгаа бол яршигоо

Зочиндо
Зочиндо
3 сар 4, 2024 11:32

Монол улсад мэдлэг мэргжилтэй туршилагтай хариуцлагтай ёс зуйтэй улс маш их хэрэгтэй болж ба . Тэрнээс нам дагаж их хур�##�д гарах гэж улаарч бгаа улсуудбн зарц барлаг болж зутгэж бга улсууд мэдлэггуй муу санаатай шун�##�тай улсууд их ба тгд их хур�##�д нэг м�##�ыггаргаад эргээд тэд нар нь �##�бан туша�##�д томилуулаад улсын ажилыг ашиггуй болгож өөрсддөа эзэндээ мөнгө хийхээр улаарсанаас болж монгол улс хун ард ядуу дампуу ба

Зочин
Зочин
3 сар 4, 2024 12:34

Ашгүй дээ. Метроны чиглэлээр монгол инженер бэлтгэгдэж байгаа нь сайн хэрэг. Ярилцлагыг уншихад яг мэргэжлийн хүний өнцгөөс асууд�##�д маш бодитой хандсан байна. Ямарч гэсэн яриад байлгүй эхлэх л хэрэгтэй байна даа. Иргэн хүний хувьд сан�##�аа хэлэхэд УБ-т LRT ёстой хэрэггүй шүү! Манайх шиг байг�##�ь цаг уурын эрс тэс нөхцөлтэй оронд ил шугам өвөлдөө хөлдөнө, гацна, хүмүүс дээшээ доошоо өгсөж уруудахад х�##�ьтиргаа гулгаа, дуу чимээ ихтэй, барьж байгуулах гэж хамаг юмаа сандаачаад, энэ их бетонон ширэнгэн дундуур сүлжиж хийх гээд маш их бэрхшээл, сөрөр үр дагавартай. Хот төлөвлөлт сайтай х�##�уун дулаан оронд л тохиромжтой байх. Газар доогуурх метро БЭСТ СОНГОЛТ! Өвөл, зундаа хүмүүс аятай тухатй зорчино, газар дээгүүрх хөдөлгөөн, агаарын бохирдол багасна. Метрог газар доогуур гүн ухаж хийх учраас барьж байгуулах явц нь ч иргэдэд төвөг багатай, тэр болгон мэдрэгдэхгүй ш дээ. 10-20 м ухаад битүүмжлээд явдаг гэхээр уурхайн цооног ухахтай л адил хийгддэг юм бн. 1000 ярихаар 1 удаа эхлүүлэх л хэрэгтэй!!! Тэгж байт�##� санхүүжилт нь аяндаа болно биз ээ.. Эс бөгөөс Шри ланк, Бангладеш манайх 3 ингээл МЕТРО нэртэй жүжиг тавиад, улстөрчид нь мөнгө цавчаад суугаад байх юм байна л даа..ккк. УБ-ын нөхцөл байд�##� үүнээс цааш тэвчихийх аргагүй болсон шүүү-!!! ЭТӨЧ-ны МЕТРО төслөө эхлүүлээд ажил хэрэг болгоорой Х. Нямбааатарааа!! Дулаан тохитой унаагаар чвдаг болмоор бн. УБ зүүнээс баруун тийш сунаж тогтсон, метроны 1 урт шугам байхад л ханг�##�ттай. Дараа нь кольцогоо хийнэ үү, шинэ шугам хийнэ үү өөрсдөө мэдээрээй. Цавчаа хийхээ л больчих тэх үүүүүү....

Зочин
Зочин
3 сар 4, 2024 15:06

metro heregtei ,MAH gehdee chadahgui dee,Darhanii zam yalaa

Холбоотой мэдээ

Back to top button