УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Оюутолгой" ХХК, нефтийн үйлдвэрт Д.Загджав биш ТЕГ торгууль тавьжээ

Бригадын генерал Д.Загджав өнгөрөгч 2023 оны 12-р сарын 28-нд Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторын орлогчоор томилогдож, ажлаа хүлээн авсан билээ.

Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн Д.Загджавыг Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторын орлогчоор томилогдсон нь олон нийтийг гайхшруулаад буй.

Хуулиараа Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторыг УИХ-ын даргаас санал болгож, парламентаар томилж, чөлөөлдөг. Харин орлогчийг ерөнхий аудитор томилдог. Иймээс "Д.Занданбат албан тушаалаасаа буухын өмнө найзыгаа албан тушаалтай болгосон" гэгдсэн юм.

Тэгвэл албан тушаалаад очоод удаагүй тэрбээр багагүй хэл ам татлах болов.

Тодруулбал, "Үндэсний аудитын газрын дарга болуутаа "Оюутолгой" ХХК-нд 80 сая ам.долларын торгууль тавьсан. Мөн метан хийн хайгуул хийж буй гурван компани болон "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-д ч өндөр торгууль ногдуулсан" гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан юм.

Энэ талаар холбогдох байгууллагуудаас нь тодруулахад, "Оюутолгой" ХХК болон "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-нд Д.Загджав биш Татварын Ерөнхий газраас өндөр торгууль тавьсан гэдэг мэдээлэл олдов.


Д.Загджавын хувьд: МАН-аас дандаа албан тушаал авч, шагнуулж ирсэн нэгэн. Тэрбээр, МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд болсон. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа ШШГЕГ-ын даргаар томилсон. Ц.Анандбазарын бизнесийг хамгаалагч, ажлын ямар ч дүргүй түүнийг ийн албан тушаалаар дахин дахин шагнаад байсан нь олныг жинхэнэ утгаар нь гайхшируулж байсан билээ. Түүнээс хоёр жилийн дараа буюу 2022 оны долдугаар сарын 8-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бригадын генерал цол хүртээсэн.

Дэд сайдын алба хашиж байх хугацаандаа гадаад оронд очиж, казино тоглосон дуулианд нэр холбогдож байв. Гэвч албан тушаалаа үргэлжлүүлэн хашсаар суусан, ерөөс хууль үйлчилдэггүй нэгэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинsongogchid
Зочинsongogchid
2024-01-22 13:13

GOE EREE

Их мэдэх
Их мэдэх
2024-01-22 13:23

Хулгайч

Зочин
Зочин
2024-01-22 13:28

Энэ нөхөр улсын төлөө юм хийхгүй ээ.

Борогоцой
Борогоцой
2024-01-22 13:50

МАН-ын махан толгой, аймшигтай диктатор, намын бөөс !

Борогоцой
Борогоцой
2024-01-22 15:33

МАН-ын махан толгой, намын бөөс, ма лын баас !

зочин
зочин
2024-01-22 15:21

zandanbat ene 2 yag adilhan hulgaichuuud

Зочин
Зочин
2024-01-22 17:30

ТЕГ чинь улс орны хамгийн чух�##� том с�##�баруудыг дарж устгах аянд мордлоо шүү!!! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар наадуулаа болиулаачээ!!! ТЕГ-т гадны гар орсон бололтой??!!

Холбоотой мэдээ

Back to top button