УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ногоон автобус"-ны хулгайг хянан шалгах түр хороог хэн даргалах вэ

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах чиглэл өгсөн. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны мягмар гаригийн хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн.

Олонхийн төлөөлөл: П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Х.Ганхуяг

Цөөнхийн төлөөлөл: Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд

нарын гишүүд багтсан байна. Тэдний хэн нь хянан шалгах түр хорооны дарга болж, цаашлаад сонсгол даргалах вэ гэдэг асуудал анхаарал татах юм.

Олонхийн төлөөллөөс байх уу эсвэл цөөнхөөс байх уу гэдэг нь эхний асуудал.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа юм.

АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон. Нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЯНЖАА
ЯНЖАА
1 сар 20, 2024 19:12

Ж,БАТЭРДЭНЭ Н ДЭЭР БИЗ ДЭЭ,

бат
бат
1 сар 21, 2024 10:53

Ж.Бат-Эждэнэ арай дөнгүүр нь болов уу

цогтбаатар
цогтбаатар
1 сар 21, 2024 15:29

дОРЖХАНД ДАРГАЛАХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ДАНДАА ман-ААС БАЙХ БАС БУРУУ б.эНХБАЯР ШИГ ХҮНИЙ МИНИЙ НАМ ГЭХГҮЙ АСУУДЛЫН ЭГЗЭГТЭЙ УТСЫГ ЧАНГААДАГ ХҮН БАЙХ ХЭРЭГТЭЙ ман ан ГЭЛГҮЙ УЛААН ГОЛЫГ ЧАНГААХАД УЧИР НАЧИР ЗӨВ ГАРЧ ИРНЭ.

Зочин
Зочин
1 сар 22, 2024 15:05

Ядруухан ч амьтад болдоо!

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button