Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Судалгаа: Гринландад цагт 30 сая тонн мөс хайлж байна

“Nature” сэтгүүлд лхагва гарагт /2024.01.17/ нийтлэгдсэн судалгаа цаг уурын өөрчлөлтийн улмаас Гринландад цагт 30 сая тонн мөс хайлж байгаа гэдгийг илрүүлжээ. Хайлж буй мөсний хэмжээ өмнө нь тооцоолсноос 20 хувиар их байгаа юм.

Гринланд Атлантын далайн хойд хэсэгт оршдог. Тус хэсэгт мөс хайлж их хэмжээний цэнгэг ус Атлантын далайд цутгагдаж байгаа нь далайн усны урсгалыг зогсоож магадгүй гэж зарим эрдэмтэд санаа зовниж байна.

Дэлхийн дулаарлын улмаас Гринландын мөс хайлж байгааг олон жилийн турш бүртгэж ирсэн. Ингэхдээ мөсөн бүрхүүлийн өндөр эсвэл жинг хэмжин, хайлсан мөсний хэмжээг гаргадаг байжээ. Гэвч энэ арга нь мөсөн голын хайлж байгаа хэмжээг тогтоох боломжгүй юм.

Тус судалгааг явуулсан эрдэмтэд 1985-аас 2022 оны хооронд хиймэл дагуулаас авсан мөсөн голын зургуудад хиймэл оюун ухааны тусламжтай дүн шинжилгээ хийжээ.

Судалгааг ахалж явуулсан НАСА-гийн доктор Чад Грин “Гринландын эргэн тойронд асар том өөрчлөлтүүд гарч байна. Сүүлийн жилүүдэд бараг бүх мөсөн гол хайлсны улмаас ухарчээ” гэж хэлсэн юм. Мөсөн голын оролцуулж тооцоолоход 1985 оноос хой Гринландад 5 мянган хавтгай шоо дөрвөлжин мөс хайлжээ. Судалгааны эцэст эрдэмтэд 2003 оноос хойш жилд 264 тэрбум тонн мөс буюу цагт 30 сая тонн мөс хайлж байгаа гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button