Нийгмийн

Муутуу цааснаа буусан мэдрэмжүүд буюу “Бэх, бүсгүй”

Зураач Ш.Сайнзулын “Бэх, бүсгүй” анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Хаан банк цамхгийн гуравдугаар давхарт байрлах Хаан галерейд дэлгэгдээд байна. Зураач уг үзэсгэлэндээ торгон мэдрэмжээ муутуу цаасан дээр хар бэхээр буулгасан 30 шилдэг бүтээлээ оруулжээ.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр, Хаан Галерей

СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг 1998 онд монгол зургийн зураач мэргэжлээр төгссөн Ш.Сайнзултай бие даасан анхны үзэсгэлэнгийнх нь талаар товчхон ярилцлаа.

Тэрбээр “Үзэсгэлэнгийн маань сэдэв эмэгтэй хүн, төрөл нь бэхээр зурсан учраас “Бэх, бүсгүй” гэж нэрлэсэн. Муутуу цаасан дээр зурахын гол онцлог нь хурдан техник, нарийн мэдрэмж шаарддаг. Хүмүүс муутуу цаасыг чанаргүй, насгүй гэж ойлгодог. Яг үнэндээ их бөх чанартай. Материалаасаа эхлээд л техник нь хүртэл уран зургийн бусад төрлөөс их ялгаатай. Наана нь удаан бэлдэж хар зураг гаргах боломжгүй.

Нэг бүтээлийг 10-20 минутын богино хугацаанд л мэдрэмжээ хөөж буулгадаг тул муутуу цаасан дээр зурах их сонирхолтой. Тиймээс ч би энэ төрлөөр зурах дуртай байдаг. Үзэсгэлэнг минь үзсэн хүмүүс ч гэсэн энэ мэдрэмжийг аваасай гэж хүсэж байна” хэмээсэн юм.

Нэгдүгээр сарын 14-нд нээлтээ хийсэн “Бэх, бүсгүй” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 30-ныг дуустал 120 мянгатын ХААН банк цамхгийн гурван давхарт ХААН галерейд үргэлжлэх бөгөөд үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button