Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон саран дээр газардсан 5 дахь улс боллоо

Японы хөөргөсөн сансрын хөлөг сар дээр амжилттай газардсан байна. “SLIM” нэртэй тус хөлөг нь Японы цагаар бямба гарагийн 00:20 минутад сарны гадаргуу дээр буужээ. Ингэснээр тус улс сар дээр газардсан 5 дахь орон болж байгаа юм.

Гэвч мэргэжилтнүүд “SLIM” хөлгийн нарны хавтан энерги үүсгэж чадахгүй байгаа учир хэдхэн цагийн батарей үлдсэн гэж мэдэгджээ. Инженерүүд нарны хавтангийн үйл ажиллагааг сэргээхээр ажиллахын зуур батарей хэмнэх зорилгоор халаалгын системийг унтрааж, аль болох олон зураг авч байгаа аж.

Японы сансрын агентлагийн (JAXA) албан тушаалтнууд нарны хавтан ямар нэгэн байдлаар нарны тусгал хүрэхээргүй чиглэлд нээгдсэн байх магадлалтай гэдгийг мэдээлжээ. Хэрвээ тийм бол сар дээрх нарны тусгалын өнцөг өөрчлөгдөхийн хэрээр нарны хавтан энерги цуглуулах боломжтой гэж албан тушаалтнууд хэлсэн байна.

Статистикийн хувьд саран дээр газардах нь маш хэцүү зүйл юм. Газардах оролдлого бүрийн зөвхөн тал гаруй хувь нь л амжилттай болсон түүхтэй. Япон эрдэмтэд “SLIM” хөлгийг судлах байршлаас 100 метрийн зайд газардуулах зорилготой байсан.

“JAXA”-ийн дэд ерөнхийлөгч Хитоши Күнинака ”Хөлгөөс ирсэн баримт мэдээллийг хараад SLIM 100 метрийн нарийвчлалтай газардаж чадсан гэдэгт итгэлтэй байна. Мэдээжийн хэрэг, бид урьдчилан мэдээлсний дагуу баримт мэдээллийг үнэн зөв шинжлэхэд нэг сар орчим хугацаа шаардана” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button