Гадаад мэдээДЭЛХИЙ

Зургаан хүн сууж явсан ОХУ-ын хувийн онгоц Афганистанд осолджээ

Зургаан хүн тээвэрлэж явсан ОХУ-ын хувийн онгоц Афганистан улсын алслагдмал бүсэд осолдсон, нисгэгч болон зарим зорчигчид амьд үлдсэн хэмээн Талибан ням гарагт /2024.01.21/ мэдээлсэн байна.

Осол Бадахшан мужийн уулархаг газар нутагт бямба гарагт /2024.01.20/ болсон гэж бүс нутгийн хэвлэлийн төлөөлөгч Забихулла Амири хэлжээ. Тус муж нь Афганистаны нийслэл Кабул хотоос зүүн хойд зүгт 250 км зайд оршдог, хэдхэн мянган хүн амьдардаг алслагдмал газар юм.

Талибаны Тээвэр, иргэний нисэхийн яам онгоцны үлдэгдлийг Бадахшан мужийн Куф Аб дүүрэгт, Аруз Кох уулын ойролцоо олсон байна. Тус яам “Нисгэгчийг Афганистаны Исламын Эмират улсын эрлийн баг олсон. Түүний хэлснээр өөртэй нь цуг дөрвөн хүн амьд үлдсэн. Амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж, тусламж үзүүлэхээр Исламын Эмиратын багийнхан ажиллаж байна” гэжээ.

Тэгвэл ОХУ-ын иргэний нисэхийн удирдлагууд “Dassault Falcon 10” онгоц дөрвөн багийн гишүүн, хоёр зорчигчийн хамт сураггүй болсон гэж мэдээлсэн байна. Албаны хүмүүс “Харилцаа тогтоохоо больж, радарт харагдахаа больсон” хэмээсэн юм. Харин Афганистан дахь ОХУ-ын Элчин сайдын яам ослоос дөрвөн хүн амьд үлдсэн гэж мэдээлсэн байна.

Тус онгоц нислэгээ Тайландын У-Тапао-Паттаяа олон улсын нисэх буудлаас эхлүүлсэн бөгөөд Москвагийн Жуковский нисэх буудалд газардах байжээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button