Нийгэм мэдээ

Өчигдөр орой Хэнтийн замд суудлын машинууд мөргөлдөж, нэг хүн нас баржээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 22-ны 18:30 цагийн үед Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Хэнтий аймаг Бор-Өндөр сум чиглэлийн замын 10 дахь километрт "К.фильтер" болон "Т.Аллион" маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн.

Уг ослын улмаас нэг хүний амь нас хохирсон харамсалтай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Жолооч та замын нөхцөл байдалд хурдыг тохируулж, гүйцэж түрүүлэх болон саадыг тойрон гарах үйлдлийг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд хийхийг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button