Энтертайнмент
Солонгосын жүжигчин Юн Жин Со анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Өмнөд Солонгосын жүжигчин Юн Жин Согийн Big Picture Entertainment агентлаг өнөөдөр /2023.01.23/ "Жүжигчин Yoon Jin Seo нэгдүгээр сарын 21-ний өглөө охинтой болсон. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа" гэж хуваалцжээ.
Түүний хувьд гэрлээд долоон жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авсан нь энэ юм.
Жүжигчин Yoon Jin Seo 2001 онд "Bus Stop" киногоор дебютээ хийж, 2003 онд найруулагч Пак Чан Вүийн "Old Boy" кинонд тоглосон дүрээрээ үзэгчид болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.