Нийгэм ярилцлагаУРЛАГ

Б.Бат-Энэрэл: Багаасаа ухаарлын дуу сонсоод, дуулаад байхаар том хүн шиг болчихдог юм билээ

Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл ирэх II сарын 17-нд “Талархал” бие даасан тоглолтоо хийх гэж байна. Хоёрхон настайгаасаа уран, эвлэгхэн дуулж авьяас билэг нь тодорсон хэвлүүхэн хүү МУАЖ С.Батсүх багшдаа таван настайдаа очиж, дууны ертөнцөд хөл тавьсан түүхтэй. Харин тэрбээр өнөөдөр аль хэдийн уран бүтээлч болж чимбайрчээ.

Эвлэгхэн дуучин маань манай редакцид хүрэлцэн ирж, ярилцлаа.

-Тоглолтоо хийх гэж байгаад нь баяр хүргэе. Бэлтгэл ажил хэр явж байна, ерөнхий мэдээлэл өгөөч?  

-Тоглолтын бэлтгэл ажил 50 хувьтай байна. Би хүүхэд болохоороо яриа өгөхдөө ам алдаад тоглолтын гэнэтийн бэлгүүдээ хэлчхээд байгаа. Жишээ нь, Авъяаслаг монголчуудын шилдгийн шилдэг оролцогч “Их соёнгоо 2” хамтлагтай бүжгийн бэлтгэл хийж байгаа. Хөөрчихсөн байж байгаад би өөрөө бүжиглэнээ гээд ам алдсан. Ойрдоо бүжигээ бэлдээд арай хичээнгүй болсон. Энэ тоглолтыг би их гоё  болно гэж бодож байгаа.

-Манайд хүрэлцэн ирснийх ямар сюрпризээ задлах гэж байна вэ?

-Бараг л бүгдийг нь задалчихсан даа. Гэхдээ нээрээ энэ тоглолт аймаар олон сюрпризтэй тоглолт болноо.

-Олон уран бүтээлч оролцох уу?

-МУГЖ, дуучин Ж.Уранчимэг, СТА Б.Гүрбадам ах, СТА Болортуяа эгч, түүний нөхөр СТА хөөмийч, морин хуурч, дуучин Оргилсайхан ах, миний алтан партнер А.Санчирмаа найз маань, “Их соёнгоо 2” хамтлаг, амьд хөгжмийн “Маршал” хамтлаг оролцоно.  Мөн манай нутгийн алдартай бүжигчин, олон улсаас олон медаль, цом авсан, миний хэд хэдэн клипт бүжиглэсэн Амраа ах орно.  

-Нутаг гэдэг нь хаанах билээ?

-Мэддэггүй юмуу, би чинь багштайгаа нэг нутаг шүү дээ. Завхан аймгийн хүүхэд гэсэн үг. 

-Дуунд дуртай түмэндээ дуучин хүү нь талархаж байгаа юм-

-Тоглолтоо “Талархал гэж нэрлэсний учир юу вэ?

-Би 2 настайгаасаа эхэлж дуулсан. Таван настайдаа багштайгаа танилцсан. Багштайгаа танилцаад 8 жил болж байна. Тоглолтоо яагаад “Талархал” гэж нэрлэсэн бэ гэвэл жаахан байхаасаа дуулахад минь хайраараа өлгийдөж авсан ард түмэндээ, намайг өдий зэрэгтээ ийм хүүхэд болгосон багшдаа, миний дууны шүлгийг бичдэг яруу найрагч нартаа, аяыг зохиодог хөгжмийн зохиолч, найруулж бичиж өгдөг, клипийг минь хийдэг бүх студийн ах, эгч нартаа талархах, хүндэтгэл, сэтгэлээ илэрхийлэхийг хүссэн. Тоглолтын танилцуулгаа амьдралдаа талархая, аав ээждээ талархая, багшдаа талархая, байгаа бүхэндээ талархая, дуунд дуртай үзэгч та бүхэндээ дуучин хүү нь талархая гэдэг сайхан үгсээр илэрхийлсэн.

-Энэрэл нас нь бага уран бүтээлчийн хувьд эрийн цээнд хүрсэн туршлагатай уран бүтээлч болсон шүү дээ. Найман жилийн өмнө багш дээрээ анх очиж байсан Бат-Энэрэл өнөөдөр хэн болж хэрхэн өөрчлөгдөв?  

-Монгол орныхоо 21 аймгийг тойрч, монголын ард түмэндээ дуугаа хүргэсэн. Гадагшаа тоглолт хийсэн. Энэ хугацаанд гадаад, дотоодгүй явсан мэдээж цаашид миний очиж үзэхийг хүсдэг газрууд зөндөө байгаа. Тэгээд хаана ч очсон хүмүүс намайг таньж, өхөөрдөж, ярилцдаг. Энэ бол миний хайртай, сайхан багшийн минь хайр хишиг, хөдөлмөр юм даа.  

-Тоглолтын урилга, санал хэр их ирдэг вэ?

-Элбэг дээ. Ихэвчлэн хүүхдийн төрсөн өдөр, хандивын тоглолт, сэвлэг үргээх ёслол, хурим найр, Өвөрмонголчууд бол өргөө мялаах найр гэж хийгээд урьдаг.  

-Хуримд уригдахаараа ямар дуу дуулдаг вэ?

-Багшийнхаа дуунуудыг л дуулдаг. Одоо бараг хуримд очихгүй байгаа. Төрсөн өдөрт хүүхдүүдийн дуртай “Хаан заяа”, “Баярлуулж яваарай”, “Найзууд минь, андууд минь” дуунуудаасаа төлөвлөж байгаад дуулна.  

-Одоо нийт хэчнээн дуутай вэ?

-Багштайгаа нийлээд дуулсан 40-50 дуу бий. Бид хоёр “Орчлонг хайрлаарай”, “Хаан заяатай орчлон” гээд хоёр цомогтой. “Сэтгэлийн залбирал” цомогт дан миний дуунууд орсон. Одоо “Бурхандаа зориулж сонсгоорой” гээд 18 дуутай сайхан цомог гарнаа. Тоглолт дээр өгч арай л амжихгүй нь. Цагаан сарын дараа та бүхний гар дээр тавигдах байхаа гэдэгт итгэлтэй байна.  

-Тоглолтын найруулагчаар нь хэн ажиллах вэ?

-Ерөнхий зохион байгуулагчаар “Цадиг” студи ажиллаж байгаа. Найруулагчаа бол нууцалчихья.  “Цадиг” студи миний сүүлийн 6 клипийг хийсэн. Миний талархлаа илэрхийлэх тэр хүндэт хүмүүст “Цадиг” студи, “Соёл” продакшн, Цацаа ах, Дэндэр ах, Сүмбээ ах, Даашка ах, “Маршал” хамтлагийн Уянгаа ах, “69” продакшны Мөнхөө ах гээд олон хүн бас багтана. Зарим нэрийг үлдээсэн бол уучлаарай.  

-”Талархал” тоглолт дээрээ багштайгаа дуулах болов уу гэсэн хүлээлт байгаа?

-Миний пост, рийл дор багш чинь энэ тоглолтод орох уу гээд бичсэн хүмүүс зөндөө. Багш маань энэ удаад бол миний тоглолтод оролцохгүй. Яагаад гэвэл багш өнгөрсөн бүх хугацаанд миний болон хамтарсан олон тоглолтын ард байнга асаалттай танк шиг ядраад, зүдрээд байж ирсэн. Манай багш зрительд суугаад тайван, тохитой тоглолт үзээгүй. Тэгэхээр багшийгээ энэ удаад оролцуулахгүй, урилгын суудалд суулгаад тоглолтоо үзүүлнэ гэж бодож байгаа.

-Багш нь шавиараа маш их бахархах байх. Багшдаа зориулж үзүүлбэр үзүүлэх үү?

-Багшдаа зориулсан сюрприз байгаа. Кино шиг үргэлжлэлийг тоглолтоос үзээрэй гэж хэлье дээ.

-Миний багш С.Батсүх бол хязгааргүй эрдэнэстэй уурхай-

-МУАЖ С.Батсүх багшийнхаа тухай ярихгүй юу?

-Би багшийгаа ухаад, ухаад барагдахгүй маш том, гүн, хязгааргүй  их эрдэнэстэй уурхай гэж боддог. Манай багш олон сэдэв, бодлогыг гаргадаг мундаг хүн. Багш маань надад “Хүнтэй битгий ялгаж харьцаарай” гэдэг үгийг маш олон удаа захидаг. Би бүр жаахан байхаасаа багшийнхээ гараас хөтлөөд дуулдаг байсан. Тэгэхдээ багшийг хөлнөөс нь толгой үснийх нь үзүүр хүртэл скайнердаж байгаа юмшиг хардаг. Одоо ч гэсэн. Багшийгаа би бас дуурайх дуртай. Хааяа дуурайхгүй гэж бодсон ч өөрийн мэдэлгүй үйл хөдөлгөөнийг хийдэг. Бид хоёр адилхан зэрэг хөдөлдөг. Багшийгаа аймаар том тогоотой дүүрэн сүү гэж бодвол би хажууд дуссан жижигхэн дусал гэж өөрийгөө боддог.

-Тоглолт, дуу, клипэндээ Энэрэл өөрөө санаа бодлоо хэр оруулдаг вэ?

-Ер нь бол оруулна. Манай гэр бүл миний санааг голохгүйгээр авч хэлэлцдэг. Эсвэл би огт санаа хэлэхгүй зөвхөн тэр хүмүүс ярьж, хэлж болно . Надад ямар нэг санаа орж ирэхгүй бол манай ээж өөрөө шийддэг. Миний ээж бол хүүгийнхээ бүх зүйлийг хариуцаж хийдэг.

-Чи маш хэвлүүхэн яриатай. Хүмүүс чамтай ярилцаж үзэх хүсэлтэй байдаг байх?

-Ер нь бол тайзан дээр ярих хэрэггүй л гэдэг. Гэхдээ үзэгчидтэйгээ гоё амьд харилцаатай байвал сайхан. Дуулаад л байвал хүн залхахгүй ч гэсэн жаахан уйдна. Тэгэхээр хөгжилдсөн, ярилцсан, инээсэн байдалтай тайзан дээр гарахыг хүсдэг. Хажуугаар нь ярилцаад бас асуух боломж олгоно. Тайзан дээр яг ингээд зогсож байхад үзэгчдийн асуулт сайн сонсогдохгүй.Тиймээс лайв, пост, рийлний комментоор асуусан асуултад хариулт өгдөг.  

-Хамгийн их асуудаг асуулт нь...?

-Өө янз бүрийн л асуулт бий. Хориод насны ах нар надтай хүүхэд гэж харьцахгүй маазардаг. Дүү уран бүтээл өндөр үү энэ тэр гэснээ бүр дандаа найз охинтой болж байна уу гэж асуудаг. Асуулт гэхээсээ илүүтэй нийтлэг сэтгэгдлүүд харагддаг. Би тэр бүхэнд хандалт өндөртэй сайтад яриа өгөхдөө хариулна даа гэж боддог. Тэрийгээ өнөөдөр хэлье.

-Жишээ нь...?

-Энэ хүүхдэд чөлөө зав гардаг юмуу, хичээл сургуульдаа явдаг юмуу, хүүхэд хүүхдээрээ байвал зүгээр гэсэн коммент маш их. Тэгхээр надад тоглох зав зөндөө гардаг. Надад хүүхдээрээ байх цаг бүр зөндөө. Улаанбаатар паласт дууллаа гэхэд 3000 зрителиэс 300, 400, 500 үзэгч нь бичлэг хийгээд нийтэлчихдэг. Тэр нь хүмүүст байнга л энд, тэнд дуулаад явна гэж харагддаг байх. Монгол хүмүүс хүн чанартай учраас энэ хүүхдийг амраагаач, тоглуулаач, хүүхэд хэвээр нь байлгаач гэж бичдэг. Гэвч нөгөө аймаар олон газар дуулдаг гэж боддог хүүхэд нь ихэнхдээ гэртээ найзуудыгаа оруулаад тоглож байдаг. Би найзууд, дүү нараа оруулаад тоглохоор заримдаа 30-40 хүүхэд болчихно. Манай ээж ямар сайндаа ямар олон хүүхэд авч ирдэг юм бэ гээд бүгдэд нь ус өгнө.

-Хүүхдээр нь байлгаач гэдэг нь хэвлүүн ухаалаг яриатайд тэгдэг байх?

-Тийм ээ. Би чинь мэдээж хүн юм чинь хэлэх үгээ бодоод ярьдаг. Тэгэхээр цаанаас хүн заагаад өгчихсөн болохоор өөрийн болгоогүй байна гэнэ. Үнэндээ надад хэн ч, юу ч зааж өгдөггүй. Бм бүр жаахан байхаасаа ухаарлын дууг дуулдаг байсан. Тэгэхээр ухаарлын сэдэвтэй, ээж аав, уулс усаа дуулсан дууг их сонсохоор том хүн шиг болчихдог юм билээ. Тэгэнгүүт хүмүүс энэ хүүхэд ямар аймаар том хүн шиг юм бэ гэдэг.

-Том болоод ямар мэргэжил сонгох вэ?

-Урлагаараа л явна. Урлаг бол миний хийх дуртай зүйл. Багш нар намайг эвсэлтэй гээд байхаар “Их соёнгоо 2” хамтлагт бүжигчнээр орчихдог ч юмуу гэж бодоод байна. Дуулаад, бүжиглээд болохгүй бол бүр жүжиглээд явчихна.  

-Өөр хэлэх зүйл байна уу. Сайтал яриа өгөхдөө үзэгчдийн буруу дүгнэлтүүдэд хариу өгнө гэж боддог байсан гэсэн шүү дээ?

-Зөндөө байгаа. Гэхдээ энд нэг л зүйлийг хэлмээр байна. СТА Б.Гүрбадам ахтайгаа тоглолт хийж явахдаа “ийм сумын төв дээр ирлээ” гээд лайв хийдэг. Тэгэхээр дор нь энэ хүүхдэд хичээл, сургууль байдаггүй юмуу гэж асуудаг. Үүнд хариу өгөхөд бусад спорт, урлагаар явдаг хүүхдүүдтэй адилхан шаардлагатай үедээ чөлөөгөө аваад, хоцорсон хичээлээ нөхөөд явдаг. Бүр чухал шалгалттай үедээ тоглолтоо хойш тавиад хичээлдээ анхаарч, амралтын үед  аялан тоглолтоор явдаг. Ер нь бол уран бүтээлээс бусад зүйлээ байнга бичлэг хийнэ гэж байхгүй. Ялангуяа манай ээж гадаа тоглоход утас өгч гаргадаггүй.  Тиймээс би хичээлдээ явдаг, бараг зарим хүүхдүүдээс илүү ихээр тоглож нааддаг хүүхэд юм.

-Энэрэл төрсөн ах, эгч, дүүтэй юу?

-Би чинь төрсөн ах, дүү байхгүй. Газар дээр ганцхан эгчтэй. Эгч маань хүний хүн болоод явчихсан. Миний эгчийг Номунзул гэдэг. Хүргэн ахыг Мөнгөнсүх гэдэг. Мундаг хөдөлмөрч хүн бий. Ганц эгч минь одоо хүний хүн болчихсон чинь аймаар санаад байх юм. Намайг ээжийг ажилдаа явчихсан хойгуур эгч л өсгөсөн. Номука эгчдээ баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Яаамаарчын
Яаамаарчын
1 сар 24, 2024 13:32

Батсүх гуайн эртний бүх дуунд дуртай, гоё. Гэхдээ энэ хүүхдийг арай л Зохиолын дуучин стайлиш болгоо хаяцан шүү. Энэ амина гээд дуучин хүүхэн бдагдаа тэр бас багадаа иймэрхүү байсан здээ?? 20 хэдэн жилийн өмнө. Томроод бүр гажиг гажиг юм яриад зохиолын дуу дуулаад ккк

Зочин
Зочин
1 сар 24, 2024 16:25

Хөөрхөн том болжээ. Хүүхэд яахаараа ийм ухаантай болоод төрчихдөг байна. МАнайд ийм насны хүүхдүүд байдаг. Их юм хэлдэг ч сайн хүлээж авдаггүй. Ийм биш. Ийм хүүхдийг бол хүн яаж ч ирээдүйд нь сайхан бэлдэж өгч сургаж болно.

зочин
зочин
1 сар 24, 2024 22:24

сонсохоо больчих. чамаас ухаантай болохоор дургүй байна уу?

Зочин
Зочин
1 сар 24, 2024 22:59

Сонсдоггүй л дээ.Гэхдээ нээх муулаад элдвээр хэлэхийг хүсэхгүй байна .Хорвоод хүмүүс янз бүр байдаг ш дээ.Чамд гэм хор хийгээгүй л бол хэнийг ч бүү муул.Тэр чинь дотны нэгэндээ ээждээ амиа өгөхөөс буцахгүй эрхэм нэгэн байгаа .Тэр тусмаа насанд хүрээгүй хүүхдэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй хүмүүс ээ!

Зочин
Зочин
1 сар 25, 2024 07:08

Чяцага

Иргэн
Иргэн
1 сар 25, 2024 07:28

Хүүгийн тоглолтод амжилт хүсье ээ. Гэмгүй хүүг элдвээр муулж бичиж байгаа хүмүүс арай ч дээ. Та нар хүн мөн үү? Яах гэж ингэж юм болгоныг харлуулж байдгийм бэ?

Зочин
Зочин
1 сар 25, 2024 08:24

Ene jaahan huuhdiig muulj suugaa munhag humuusd helhed uursduu adgiin uzel bodoltoi nobgishnuud baigaa baih

Зочин
Зочин
1 сар 26, 2024 00:59

Энэ хүүг муулаад байгаа том хүмүүс тэгээд, энэ хүүгээс илүү юм уу. Хүүхэд гэхээрээ л хүлцэнгүй, ичимхий, мэдлэггүй байх ёстой гэж хэн хэлэв.
Харин эрт ухаарч нийгэмдээ зөв төлөвшиж байна. Ээжидээ эмээдээ ачл�##�тай байна. Тэдэн нас хүрээд тэгж ярина, ингэж явна гэсэн хууль байгаам уу?
Бу�####�д гай болоогүй мөрөөрөө яваа хүүхдийг шоолохоо болиоч. Харин муулаад байгаа том хүмүүс нь арай юу. Дэм дэмэндээ л хорвоог туулдаг шүү дэ.
Битгий нэгнийгээ дорд үзээч.

Зочин
Зочин
1 сар 26, 2024 10:08

Гоц авьяастай содон хүүхэд шүү дээ олны дунд янз янзын л хүн байдаг Энэрэл бол сайн хүү Хөөрхий хар нялхаасаа том хүмүүсийн хажууд харж сонсож дуурайж өссөн Түүнд юу нь буруу байхав Харин ч содон сайхан авьяасаараа биднийг баярлуулж яваа хүүд т�##�архаж амжилт хүсэх нь дээр дээ

Зочин
Зочин
1 сар 26, 2024 22:04

Энэ нээрэн үнэн хэвлүүн золиг юм аа. Амжилт!

Зочин
Зочин
1 сар 27, 2024 21:47

Мундах хүү,сайн хүү муулж ,харааж буй хүмүүс мэдрэл муутай шимтэн шимтэн сонсчихоод шээс нь гоожих гээд атаархагчид

Зочин
Зочин
1 сар 29, 2024 06:01

НАС НАМБАНДАА БАЙГААРАЙ.....ЯАГААЧ ҮГҮЙ ЭЭЖ ШИГЭЭ ХӨГШИН ХҮН БОЛОХ ГЭЖ ЯАРАХ ХЭРЭГГҮЙ. БАГШИЙГ БҮҮ ГОМДОО...

Зочин
Зочин
1 сар 30, 2024 19:05

Хэл ам нь хөгжсөн л�##�ар

Оодий
Оодий
3 сар 6, 2024 23:24

Уха�##�аг энэ хүүгээсхүүхэд томчууд үлгэр дуурайл�##� аваасай. Энгэрт нь төмөр зүүхээ хүртэл харамласан хүмүүс бодррсой. Хүний хөдөлмөр шүү. Насандаа баймгүй их хөдөлмөр, авьяас шагн�##� бол зүгээр урам шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button