УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Чинзориг: Эмнэлэгт 10 иргэн байгаагаас гурвынх нь биеийн байдал маш хүнд байна

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК хуралдаж дуусаад Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайн С.Чинзориг нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "ГССҮТ, түүний харьяа түлэнхийн төвд нийт арван хүн түлэгдэлтийн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.

Гурван иргэний биеийн байдал маш хүнд байна. Тэдний биеийн 80-90 хувийн түлэгдэлтэй. Хоёр иргэний биеийн байдал хүнд буюу 35-45 хувийн түлэгдэлтэй. Таван иргэний биеийн байдал хүндэвтэр буюу 15-18 хувийн түлэгдэлтэй.

Эрүүл мэндийн салбар байгууллагууд хүн хүч болон эм тарианы нөөц бололцоогоороо ажиллаж байна. Эмчилгээний тасалдал, саад үүссэн асуудал байхгүй. Зочид буудалд түр байрлаж байгаа иргэдэд сэтгэл санааны тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 119 тусгай дугаараар зөвлөмж, зөвлөгөө өгөх долоон оператор ажиллуулж байгаа" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button