дэд онцлохНийгэм мэдээ

Уг машинд 3 том хүн, нэг хүүхэд мөргүүлж, эмнэлэгт хүргэгдсэн

Өчигдөр /2024.01.24/ Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Хөгжим, бүжгийн коллежийн урд талын зам Тоёота Приус-20 маркийн автомашин осол гаргасан.
Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 36 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн сургуулийн арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийг шалгахад 22 настай, эрэгтэй “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөж, ослын улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Харин энэ талаар ГССҮТ-өөс тодруулан асуухад "ГССҮТ-ийн яаралтай тусламжийн төвд ослын улмаас гурван том хүн, нэг дунд насны хүүхэд ирсэн. Одоогоор нэг өвчтөн нь хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр өвчтөн лабораторын шинжилгээний тасагт шинжилгээ өгсөн хариу нь гараагүй, биеийн байдал тогтвортой байна. Харин нэг хүүхэд нь анхан шатны тусламж үйлчилгээ аваад гэртээ ажиглалтын байдалтай байгаа" гэж хэллээ.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
1 сар 25, 2024 16:11

Хуулиа чангатгахгүй бол хүмүүсээ �##�длаа согтуурсан мансуурсан жолооч нар олон байна

Холбоотой мэдээ

Back to top button