Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

99 настай эмэгтэй усанд сэлэлтийн гурван рекорд эвдлээ

Канад улсад амьдардаг 99 настай Бетти Брюссель дэлхийн гурван рекордыг эвдэж, усанд сэлэлтийн ертөнцөд сенсац болоод байна.

Тэрбээр өнгөрсөн бямба гарагт /2024.01.22/ болсон тэмцээний үеэр ахмадуудын 400 метрийн чөлөөт сэлэлт, 50 метрийн араар даллах, 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дээд амжилт тогтоосон юм.

1924 онд Голландад төрсөн Брюссель 25 жилийн өмнө зүрхний шигдээсний улмаас хэм тохируулагч аппарат сонсголын аппарат зүүдэг болсон ч гэсэн долоо хоногт дор хаяж хоёр удаа усанд сэлдэг байна.

Тэр 60-аад наснаасаа эхлэн усанд сэлэлтээр тэмцээнд оролцож эхэлсэн юм. Бямба гарагт рекорд тогтоосныхоо дараа Брюссель “Би усан санд, усан дундуур гулгаж байгаа мэт сэлэх дуртай. Сэлэхээр үсрэхээсээ илүү уснаас гарч ирэхэд гоё санагддаг. Усанд сэлэлт бол миний хайр. Санаа зовж буй бүх зүйлээ мартахад тусалж, сайхан мэдрэмж төрүүлдэг” гэж хэлжээ.

Түүний дасгалжуулагч Стэнли Вилсон Брюсселийн хязгааргүй их эрч хүч нь усанд сэлэлтийн клубийн гишүүдэд урам зориг өгдөг гэсэн байна. Вилсон “Бэтти гялалзсан цэнхэр нүд, мяралзсан том инээмсэглэлтэй. Маш хөгжилтэй мөн яриа хөөрөө сайтай нэгэн” хэмээсэн юм.

Эх сурвалж: The Independent

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай Цогзолмаа гуайтай чацуу хүн юм бна. Чацуутнуудад аз жарга л ерөөе !

Зоко
Зоко

Ямар сайхан мэдээ вэ .Мундаг хүн байна аа.

Холбоотой мэдээ

Back to top button