Гадаад мэдээДЭЛХИЙ

Америк пастор койны луйвар хийсэн хэрэгт буруутгагджээ

АНУ-ын Колорадо мужид оршин суудаг нэгэн пастор эхнэртэйгээ хамт олон сая ам.долларын койны луйвар хийсэн хэрэгт буруутгагдсан байна. Прокурорууд пастор Эли Регаладо болон түүний эхнэр Кэйтлинийг ямар ч үнэ цэнгүй криптовалют зарж 3 сая ам.долларын залилан хийсэн гэж буруутгажээ.

Тэднийг 2022 оны зургаадугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сард явуулсан залилангаасаа 1.3 сая ам.долларыг нь өөрсдөдөө завшсан гэж үзэж байгаа юм. Шүүхийн баримт бичигт Регаладо бурхнаас ирсэн мессежнээс санаа авсан гэж мэдүүлэг өгсөн байна.

Тэрбээр эхнэртэйгээ хамт гаргасан INDXcoin-оо сурталчлахдаа хөрөнгө оруулалт хийснээр баяжна гэж бурхан хэлсэн хэмээжээ. INDXcoin-ыг “Kingdom Wealth Exchange” нэртэй криптовалют арилжааны платформоор дамжуулж худалдаалсан юм.

Шүүхэд үүссэн зарга дээр хосууд криптовалют арилжиж байсан ямар ч туршлагагүй, мөн гуравдагч этгээд бүхий аудитор INDXcoin-ыг аюултай, найдвартай биш гэж үзсэн юм. Үүнийг үл харгалзан тэдINDXcoin-ыг эрсдэл багатай, өндөр ашиг өгөх хөрөнгө оруулалт гэж сурталчилсаар байсан хэмээж тус зарга дээр бичжээ.

Эли Регаладо залилангийн хэрэгт буруутгагдсаныхаа дараа “Бид арилжааг эхлүүлсэн. Тэгтэл арилжааны технологи бүтэлгүйтсэн. Түүнээс хойш бүх зүйл уруугаар эргэж, одоо бид их эзнийг гайхамшигт үйл хийхийг нь л хүлээж байна” гэж мэдэгдэл гаргасан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button