Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британийн армийн командлагч иргэдээ дайнд бэлдэхийг сануулжээ

Их Британийн зэвсэгт хүчний командлагч, генерал Патрик Сандерс ирээдүйд хуурай газрын дайнд байлдах зорилгоор энгийн иргэдийг бэлтгэж эхлэхийг санал болгосон байна.

Сандерс зөвхөн цэргийн нөөц хүчийг нэмэгдүүлэх нь хангалттай биш гэж анхааруулжээ. Тэрбээр ОХУ-аас үзүүлж буй заналхийлэл нэмэгдэж, бусад Европын орнууд батлан хамгаалахын хүчнээ бататган, дайнд “бэлдэж” байгааг дурдсан юм.

Өнгөрсөн долоо хоногт НАТО-гийн адмирал Роб Бауэр гишүүн улсуудыг гэнэтийн зүйл бэлэн байж, олон нийт юу ч тохиолдож болох эрин үе эхэлсэн гэж бодох хэрэгтэй хэмээжээ.

Мөн Их Британийн Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Грант Шаппс улсаа дайнд бэлэн байх хэрэгтэй гэсэн юм. Тэрбээр олон тооны аюул заналхийлэл үүссэнийг дурдсан ч хамгийн том нь ОХУ хэмээж, Их Британийг дайны дараах үеийнхээс дайны өмнөх үе рүү шилжиж эхэлсэн гэсэн байна.

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Борис Писториус сонинд ярилцлага өгөхдөө “Хэзээ нэгэн цагт Владимир Путин НАТО-гийн улс руу халдаж магадгүй гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй” хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Манай мэргэжилтнүүд 5-аас 8 жилийн хугацаанд довтолгоо орж ирэх магадлалтай гэж үзэж байгаа” гэсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button