Гадаад мэдээДЭЛХИЙ

Төрөхдөө хагацсан ихрүүд 19 жилийн дараа ТикТокын тусламжтай уулзжээ

Эми Квитиа болон Ано Сартаниа хоёр Гүрж улсад олон километрийн зайтай амьдардаг байна. Тэд төрөхдөө эмнэлэг дээрээс хагацсан ихрүүд юм.Ано 12 настай байхдаа Авьяаслаг Гүржүүд шоунд оролцож байжээ.

Эми тэр үед өөртэй нь адилхан царайтай охин телевизийн шоунд оролцож байгааг хараад гайхжээ. Тухайн үед түүний ээж рүү нь хүмүүс залгаж “Яагаад Эми нэрээ өөрчлөөд телевизийн шоунд оролцож байгаа юм бэ” гэж асуусан аж.

Эми (Зүүн), Ано (Баруун)

Тус явдлаас долоон жилийн дараа, 2021 оны арван нэгдүгээр сард цэнхэр өнгөөр үсээ будуулсан Эми хөмсөгтөө пиерсинг хийлгэж байгаа бичлэгээ ТикТок дээр байршуулжээ. Тэр бичлэгийг нэгэн найз нь Ано руу явуулж өөртэй нь адилхан хүн байна гэж хэлсэн байна.

Эмигийн ТикТок бичлэгийг үзсэний дараа Ано түүнтэй холбогдохоор хайж эхэлжээ. Хэсэг хугацааны дараа Эмиг таньдаг нэгэн хүн тэр хоёрыг Фэйсбүүк дээр холбож өгсөн юм. Хэдэн өдрийн дараа Эми, Ано хоёр Киртски нэртэй амаржих эмнэлэгт төрсөн болохоо мэджээ.

Гэвч тэдний төрсний гэрчилгээ дээрх төрсөн өдөр өөр байсан юм. Үүнийг хараад өөрсдийгөө ихэр биш гэж бодсон ч тэд ижил удамшлын өвчинтэй гэдгээ төд удалгүй мэдсэн байна. Үүний дараа Эми, Ано хоёр гэр бүлээсээ үнэнийг мэдэхээр асуусны дараа ихрүүд гэдгээ сонссон аж.

Тэдний ээж Аза Шони 2002 онд амаржсаныхаа дараа төрөлтийн хүндрэлийн улмаас команд оржээ. Үүний дараа тэдний аав Гоча Гахариа Ано, Эми хоёрыг өөр гэр бүлүүдэд үрчүүлэх хэцүүхэн шийдвэр гаргасан юм.

Ано Тбилиси хотод харин Эми Зугдиди хотод өсөж торнижээ. Төрөхдөө хагацсан тэд ийнхүү 19 жилийн дараа ТикТок бичлэгийн тусламжтай нэгнээ олсон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-26 22:45

Сайн санаат хүмүүсийн ач тусаар ууз�##�джээ.Ихэрүүдэ д баяр хүргэж, аз жаргл ерөөе ! Ийм зүйлд нэг ч хүн сэтгэгдэл бичихгүй байхыг бодоход монголчууд бид мөн ч хатуу сэтгэлтэй, хайрга шиг дотортой, ёстой л үхэрнүүд юм доо !

Холбоотой мэдээ

Back to top button