Гадаад мэдээДЭЛХИЙ

Орос эмэгтэй дайныг дэмжигч блоггерийг хөнөөсөн хэргээр 27 жилийн хорих ял сонслоо

Дарья Трепова нэртэй Орос эмэгтэй өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Украины дайныг дэмжигч блоггер Владлен Татарскийн амь насыг хөнөөсөн хэргээр 27 жилийн хорих ял сонссон байна.

Татарский Санкт-Петербуг хотноо үг хэлэх гэж байхад нь Трепова түүнд жижиг баримал өгсөн юм. Тус баримал дотроо тэсрэх бөмбөгтэй байсан нь дэлбэрч, Татарский амь үрэгдэн, хэд хэдэн хүн бэртжээ.

Трепова өөрийгөө гэм буруугүй хэмээж, баримал дотор чагнагч аппарат байсан гэж бодсон гэсэн юм. Шүүх түүнийг зохион байгуулалттай бүлэглэлтэй хамтран террорист халдлага үйлдэж, хүний амийг санаатайгаар хөнөөсөн, тэсрэх төхөөрөмжийг хууль бусаар эзэмшсэн гэх хэргүүдэд гэм буруутай гэж үзсэн байна.

ОХУ-ын мөрдөн байцаагчид тус халдлагыг Украины тал зохион байгуулсан гэж үзэж буй. Трепова мэдүүлэг өгөхдөө Украин хүний тушаалын дагуу хийсэн, хэлмэгдсэн гэжээ.

Тэрбээр шүүх хурлын үеэр “Миний итгэмтгий, гэнэн зан ийм үр дагаварт хүргэсэнд маш их харамсаж байна. Би хэнийг ч гэмтээхийг хүсээгүй. Террорист халдлага миний гараар дамжин үйлдэгдсэнд маш их харамсаж байна” хэмээжээ. Трепова 27 жил хоригдох ял авсан нь ОХУ-ын түүхэнд эмэгтэй хүнд өгсөн хамгийн хүнд шийтгэлүүдийн нэг юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 26, 2024 21:33

Мундаг

Зочин
Зочин
1 сар 26, 2024 21:56

Путиныг үхэхээр суллагдана дөө!

Зочин
Зочин
1 сар 26, 2024 22:49
Reply to  Зочин

Тэгнэ тэгнэ,одоохон суллагднаа ! Путлер удахгүй үхнэ!

Холбоотой мэдээ

Back to top button