Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Токиод шинэ орон сууцны дундаж үнэ 2.6 тэрбум төгрөгт хүрчээ

Өнгөрсөн жил Токио хотод шинэ орон сууцны дундаж үнэ анхны удаа 100 сая иен буюу 2.3 тэрбум төгрөг давсан байна. Энэ нь иений ханш олон арван жилд байгаагүй хэмжээнд буурсны улмаас гадаадаа орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэж, цалин болон барилга хөгжүүлэлтийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой юм.

Эдгээр хүчин зүйлсийн улмаас Токио хот дахь орон сууцны үнэ 39.4 хувиар нэмэгдэж дунджаар 114.8 сая иен буюу 2.64 тэрбум төгрөг болсон байна. Японд сүүлийн олон жил дефляц, эдийн засгийн өсөлтийн зогсонги байдалтай тэмцсээр ирсэн.

Тэгвэл өнгөрсөн жил үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирэх болсон юм. Иений ханш сүүлийн 33 жилд байгаагүй суларсан тул БНХАУ-д нүүрлээд буй үл хөдлөх хөрөнгийн хямралаас мөнгөө гаргаж авах гэсэн гадаад хөрөнгө оруулагчид Японд их хэмжээгээр орон сууц худалдаж авах болжээ.

Японд жилийн дундаж цалин 4.6 сая иен юм. Ийм учраас Токио хот дахь шинэ орон сууцны дундаж үнэ Японы жилийн дундаж цалингаас 25 дахин их гэсэн үг. Зөвхөн 2023 онд л гэхэд Токио хотын төвд 100 сая иенээс дээш үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууц 4 мянган нэгж борлуулагдсан байна.

Төв Токиогоос гадна захын дүүргүүдэд ч гэсэн орон сууцны үнэ их хэмжээгээр нэмэгджээ. Тодруулбал захын дүүргүүдэд орон сууцны үнэ 28.8 хувиар нэмэгдэж дунджаар 81 сая иен болсон юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button