Нийгмийн

Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал авч байна

Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж буй. Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарч байх үеийн тээврийн хэрэгслийн тоог хичээл орж байх үетэй харьцуулсан судалгааг хийсэн. Судалгаагаар хичээл амарсан үед өдөрт 347 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бол хичээл орж байх үед 429 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 19.1 хувиар өссөн байна. Мөн хөдөлгөөн зохицуулалт хичээл амарсан үед 3294 байсан бол орж байх үед 3598 болж, 8.4 хувиар өссөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хичээл орох үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг гэсэн үг.

Мөн удахгүй Сар шинийн баяр болох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 6, 7, 13, 14-ний амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 2212 байсан бол нэгдүгээр сарын 20, 21, 27, 28-нд 2997 болж, 26.1 хувиар өссөн бөгөөд цаашид ч хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх юм. Иймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байна.

Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
далай
далай
1 сар 29, 2024 15:52

үргэлжлүүлэх хрэгтэй

Зочин
Зочин
1 сар 29, 2024 17:55

ЭНЭ ХЯЗГААРЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ҮНЭНДЭЭ ГАНЦ УДАА Ч ГЭСЭН ЗӨВ ШИЙДВЭР БАЙЛАА ОДОО САР ШИНИЙН БАЯРЫН БЭЛТГЭЛ ГЭЭД ХОТ РУУ ХӨДӨӨНИЙХӨН ДАЙРАЛТ ХИЙГЭЭД ЭХЭЛЧИХСЭН БАЙНА.НАРАНТУУЛААР ХАР БОР ЦАРАЙТАЙ НАС НАСНЫ ЭР ЭМ ХҮМҮҮС ҮНЭН ТЭНЭГТЭЖ ӨГЧИЙНА.НЯМБААТАРАА ЧИНИЙ ГАРГАСАН ОРОН НУТГИЙН ДУГААРТАЙ МАШИНЫГ 48 ЦАГААС ХЭТЭРВЭЛ ТӨЛБӨР АВАХ НЬ МААШ ЗӨВ ШИЙДВЭР ШҮҮ ҮҮНИЙГ УЛААНБААТАРЧУУД ДЭМЖЭЭД ДЭЭШЭЭ ХАРЖ ХЭВТЭЭД ДӨРВӨН МӨЧӨӨ АЛЬ ХЭДИЙН ӨРГӨЧИХСӨН БАЙГАА.ХУГАЦАА ХЭТЭРЧ ХОТОД БАЙСАН ХОНОГИЙХ НЬ ТООГООР 1500000 ТӨГРӨГ АВААРАЙ ХӨДӨӨНИЙ ОРКУУДАА ХӨДӨӨНӨӨ ОЧИЖ ДУРААРАА ДУРГИЦГАА �######� �######�САН БАЙДАА

Бодит үнэн
Бодит үнэн
1 сар 29, 2024 19:26

За одоо болиороо автобус нь ирэхгүй хүйтэнд бууд�##� дээр өчнөөн хүмүүс байхаддаа. Баячуудад үйлчлээд байна уу энэ дугаарын хязгаарл�##�т түгжирсэнч гэсэн бинзенээ дийлж байв�##� хувийн унаагаа унаа эрүүл байхад учиртай шүү

Зочин
Зочин
1 сар 29, 2024 19:35

Үргэлжлүүлэх нь зөв шүү.Эс тэгвэл О зогсоно.

Зочин
Зочин
1 сар 30, 2024 09:35

Сунгах хэрэггүй ээ! Нямбаатар өөрөө автобусанд суух биш! Худлаа "суд�##�гаа, сан�##� авч байна" нэрээр санаагаа тулгаж хүлээлгээд байх юмаа. Ард түмнийг их доромлож байна шүү.

Зочин
Зочин
1 сар 30, 2024 12:28

Ингээд л т�##�ийг нь явуулахгүй байсан бол түгжрэлийг бууруулахад хэдэн тэрбум их наядаар хулгайлж идүүлэх хэрэг байсан юм уу дэд бүтэцээ хөгжүүлж хотоо тэлж түгжрэлээ бууруулах байт�##� газар нутаггүй юм шиг жижигхэн Улаанбаатарт яаж багтаах уу гэж бодоод байх юм.амар юм доо нүүрсийг нүүрсээр солиод л утаагүй болгоно гэж бүр хортой утаатай болгоод дээрээс нь их наядаар нь идээд уучихна түгжрэлгүй болгоноо гээд баахан мөнгө идсэнээ заза т�##�ийг нь явуулахгүй болгочихий гээл болоо юуг ч өөрчлөөгүй юу ч өөрчлөгдөөгүй зүгээр л мөнгө л угаах тамдаггүй баян хэдэн хулгайчтай болж байх шиг байна

Munkhtuya Munkhtuya Muugii
Munkhtuya Munkhtuya Muugii
1 сар 30, 2024 14:43

Sunga sunga ajildaa hotsrood dandaa alhaj bna.

Зочин
Зочин
1 сар 31, 2024 06:42

Тэгш сондгой байсан нь дээр шдээ заав�##� ч үгүй хүн бүхэн машин унаж хот дотор түгжрэл үүсгэж хийх юмгүй өдрийг өнгөрөөх ямар хэрэгтэй юм

Холбоотой мэдээ

Back to top button