Нийгэм мэдээ

Бусдыг хөнөөгөөд зугатсан 34 настай залууг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21:21 цагт Баянгол дүүргийн .... зочид буудалд ухаангүй хүн өргөж оруулж ирлээ гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 34 настай, эрэгтэй Т гэгч нь иргэн С-г зодож, амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Ухаан дутсан газарт уур ноёлдог, архидалт, уурын мунхгаар ухрааж болохгүй, харамсаад барахгүй эрдэнэт хүний амь хохирч, өөр нэг нь нийгмээс тусгаарлагдан олон жил шоронд суух тавилан тохиож байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг ухаантай, хүлээцтэй байж, багтаж ядсан ааг омгоо хэдхэн хором барьж, архи гэдэг хар уснаас холуур явахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 31, 2024 09:33

Зочид бууд�##� нэртэй бузрын овоохойнуудыг буулгаж хаяаачээ улаанбаатар бузартаж гүйцлээ

Холбоотой мэдээ

Back to top button