Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

Илон Маскийн “Neuralink” компани хүний тархинд микрочип суулгажээ

“Neuralink” ням гарагт /2024.01.28/ анхны удаа хүний тархинд микрочип суулгасан, тэр хүний биеийн байдал сайн байгаа хэмээн тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маск мэдэгджээ.

Маск даваа гарагт /2024.01.29/ Твиттер дээр нийтлэл бичихдээ “Анхан шатны үр дүнд тодорхой хэмжээний мэдрэлийн эсийн идэвхжил ажиглагдсан” гэсэн байна. Өнгөрсөн жил АНУ-ын Хүнс, эмийн захиргаа тус компанид хүн дээр тархины микрочипээ туршихыг зөвшөөрсөн.

Харин өнгөрсөн есдүгээр сард “Neuralink” саажилттай өвчтөнүүдийг туршилтад оролцуулахаар бүртгэж эхлэх зөвшөөрлөө авсан гэж мэдэгдсэн юм. Тус туршилтын хүрээнд робот ашиглан хүний тархи дахь биеийн хөдөлгөөнийг зохицуулдаг хэсэгт чип суулгана.

“Neuralink” компани анхан шатанд тархинд нь микрочип суулгасан хүмүүсийг бодлоороо компьютерын дэлгэц дээрх хулганын курсор, кибоард удирдаж сургах зорилготой юм. Тус микрочип нь тархинд үүссэн дохиог хүлээн авагч руу шилжүүлснээр, курсор кибоард гэх мэт зүйлсийг удирдана.

Маск Твиттер дээр бичсэн нийтлэлдээ “Neuralink” компанийн гаргах анхны бүтээгдэхүүнийг “Telepathy” гэж нэрлэнэ хэмээжээ. Зарим хүмүүс тус компанийн технологи аюулгүй эсэхэд эргэлзэж буй. 

Өнгөрсөн арван нэгдүгээр сард АНУ-ын дөрвөн хууль тогтоогч Маск технологийн аюулгүй байдлын талаар хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл хүргэсэн эсэхийг шалгахыг АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос хүссэн юм. 

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Н.Батболд
Н.Батболд
1 сар 30, 2024 11:34

Энэ эхлээд их үр дүн өгнө. Тэр хүний 3-4 удам нь кибер цэрэг болно... 4-5 дахь үеэсээ тэд чиип суулгасан суулгаагүй кибер-амьтад нь хүн ба амьтан ертөнцийг устгана. Хүн төрлөгтөнд 150 жил үлдэж дээ. Мөнгөний төлөөх ертөнц - ийм л жамтай даа. Монгол "манан " - гаа дагаад дээрх чиипгүй авилг�##�- хулгайн чииптэй түрүүлээд дуусах нь.

Холбоотой мэдээ

Back to top button