Нийгэм мэдээ

"Голден парк" хотхонд түймэр гарч, галын машин орж чадалгүй цаг болжээ

Өнгөрсөн шөнө /2024.01.30/ Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр "Голден парк 2" хотхоны ... байрны 9 давхарт гал гарчээ. Галын машин дуудлагаар даруй ирсэн ч байр руу орж чадахгүй цаг гаруй болжээ.

Оршин суугчдын тээврийн хэрэгслийн эмх замбараагүй байршлуулалт ийнхүү галын аюулаас иргэд, эд хөрөнгийг хамгаалахад саад учруулжээ. Тухайн хотхоны оршин суугчид цаашид зогсоол, зай талбайн асуудлаа нэгдсэн зохион байгуулалтаар шийдэж, энэ мэт эрсдлийг тооцоолохгүй бол түймрийн үед тусламж авах боломжгүй гэлээ.

Хэдхэн хоногийн өмнө Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн үед мөн галын машин орон сууц руу орж чадахгүй нөхцөл байдал үүссэн билээ.

Ямартай ч Голден парк 2-т гарсан уг галын ослын аюулыг хаалгыг нь эвдэж орж намжаасан аж.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хүн
хүн

Голден парк чинь ёстой жоомны үүр шиг пиг шигсэн приус,элдэв оркуудын машин байдаг.

Last edited 1 Он Өмнө by хүн
Зочин
Зочин
Reply to  хүн

САЯХАН ДАА ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН МАШИН ЯВЖ ЧАДАХГҮЙ 1 ЦАГ БОЛСОН ДОО . ОДОО ГАЛЫН МАШИН ОРЖ ЧАДАХГҮЙ БАС 1 ЦАГ БОЛОВ .ЭМНЭЛГИЙН МАШИН , ГАЛЫН МАШИНУУДЫГ ДАГААД НӨГӨӨ АЧИЛТЫН МАШИН ЯВЖ БАЙВАЛ ЯМАР ВЭ . АРАЙ ЮУ .Явган зорчигч явдаг зам дээр машинаа ундуй сундуй тавьсаныг ч ачих хэрэгтэй .

Иргэниргэниргэн
Иргэниргэниргэн

Ойрхон барьсан орон сууцнуудын хоорондох хашааг нурааж галын, хогны, түргэний болон ямар нэг машин чөлөөтэй орж байхаар болгох хэрэгтэй.Явган хүн явах замгүй болгоод шорон аятай төмөр хашаа барьчих юм !!! Хорооноос шалгалт явуулж хашааг болиулах хэрэгтэй. Оронд нь мод тарь

Зочин
Зочин

Manaihan haana ch mashinaa zuv bairluulj chadahgui humuus heleheer uuduus hereldene soelgui ah zah aa medehgui

Зочин
Зочин

Наад талд нь харагдаж байгаа хашааг нураагаад машины зогсоол болгочихмоор юм. Орон сууцнууд руу нэвтэрч орох замаа байнга чөлөөтэй байлгаад, тэнд нь машин тавьбал ачуулаад, хориотой бүстэй болгомоор юм.

Зочин
Зочин

Газрын наймааны гай даа
Улаанбаатар бүх хашааг буулгахыг уриалж байна.

Зурхайч
Зурхайч

Ээжийгээ уурлуулсан модон луу га лаар тургилан айсуй !

Зочин
Зочин
Reply to  Зурхайч

Бас үeр ус

Зочин
Зочин

Нэр нь гоёдсон газрууд их бна Ямар юмны Golden park байх вэдээ. Бас л нэг алтай хотхон шиг явган ч явах боломжгүй газар шүүдээ. Энэ байрыг барьж зарсан хүмүүсийг л хариуцлага нэхэх ёстой байна шүү.

Зочин
Зочин

Үнэхээр Үхэлийн Хот Байшин Барилга Орон сууцнууд баригджээ, Япон машины хогийн цэг болсоны хор уршиг гай мөн ч их болжээ

Зочин
Зочин

Ёстой замбараагүй заваан газар. Эко констракшны Нямдаваа ийм заваан юм барьдгаа болимоор юм.

Ganbaa
Ganbaa

Teneg sdakud hicheen jil orj chadahgvi gj shataj duusahiig angaij harah gd bga s#a nar ve iim ersdeliig medseer bj mashin achiltiin s#a nartai tsug ochij baildaa

Зочин
Зочин

Ийм барилга хүлээж авсан улсын комиссыг одоо хариуцлага тооц. Ийм зураг хийлгэсэн баталсан газартаа нь ч гэсэн хариуцлага тооцох хэрэгтэй.

Zuch
Zuch

Orkuudd bair hudaldaj avhaasa omno chanar gadna dotor tohijiltoo nyagtalj boldogguin bhda chanargui uzemjgui zogsool ch bhgui bairnuud duurch bna orkuudaas bolj

Холбоотой мэдээ

Back to top button