Гадаад мэдээДЭЛХИЙ

Тээшиндээ 130 ширхэг хортой мэлхий авч явсан эмэгтэй Колумбын нисэх буудлаас баривчлагджээ

Нэгэн Бразил эмэгтэй тээшиндээ 130 хортой мэлхий хил давуулах гэж байгаад Колумб улсын нисэх буудалд баривчлагджээ. Тэр эмэгтэй Колумбын нийслэл Боготагаас  Бразил улсын Сан Паулу хот руу нисэх байсан юм.

Түүний тээшнээс Харлеквин нэртэй ховордсон мэлхийнүүд жижиг хальсан саванд хийсэн байдалтай олджээ. Колумбын цагдаа нар мэдээлснээр тус мэлхий нэг бүр нь мянган ам.доллар хүртэл үнэ хүрдэг байна.

Богота хотын Байгаль орчны нарийн бичгийн дарга Адриана Сото хэлэхдээ, эдгээр мэлхийг эзэмшсэн тохиолдолд 56 сая песо хүртэлх (14,300 ам.доллар) торгууль оногдуулдаг юм.

Харлеквин мэлхийнүүд арьс дээрээ хор ялгаруулдаг. Эрт үед уугуул омгийн хүмүүс тус мэлхийнээс ялгарсан хорыг сумныхаа үзүүрт түрхэж, ан агнуур хийдэг байжээ. Харлеквин мэлхий нь нэн ховордсон амьтны төрөл зүйл бөгөөд Эквадор, Колумбын чийглэг ширэнгэн ойд мөн Төв ба Өмнөд Америкийн хэд хэдэн улсад цөөн тоотой амьдардаг байна.

Ховордсон гэдэг утгаараа олон улсын амьтан цуглуулагчид өндөр үнээр тус төрөл зүйлийн мэлхийг худалдаж авдаг юм. Колумб гэх мэт Латин Америкийн улсуудад зэрлэг ан амьтны хууль бус худалдаа их явагддаг. Амьтад дундаас хоёр нутагтан, жижиг хөхтөн болон далайн амьтдыг хууль бусаар их наймаалдаг аж.

 Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button