Гадаад мэдээДЭЛХИЙЭдийн засгийн мэдээ

Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компаниудын зах зээлийн үнэлгээ 190 тэрбум ам.доллароор багаслаа

“Microsoft”, “Alphabet” болон “AMD” компаниудын мягмар гарагт /2024.01.30/ нийтэлсэн улирлын тайлан хөрөнгө оруулагчдын хүлээлтээс доогуур үр дүн үзүүлжээ. Үүний улмаас хиймэл оюун ухаантай холбоо бүхий компаниудын зах зээлийн үнэлгээ 190 тэрбум ам.доллароор багассан байна.

Өнгөрсөн жилийн сүүлээр хиймэл “Microsoft”, “Alphabet” гэх мэт компанийн хувьцаа хиймэл оюун ухааны технологийн хөгжил, дэвшилтэй холбогдон түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Гэвч тэдгээр компанийн улирлын тайлан төсөөлөлд хүрээгүй учир хөрөнгө оруулагчид хувьцаагаа их хэмжээгэр заржээ.

“Google”-ийн толгой компани болох “Alphabet”-ийн хувьцаа 5.6 хувиар буурсан байна. “Microsoft” шинжээчдийн төсөөллөөс давсан үзүүлэлттэй ажилласан ч хувьцааны ханш нь мягмар гарагт 0.7 хувиар багассан аж.

Харин хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэгч “AMD” компанийн нэгж хувьцааны ханш 6 хувиар буурчээ. Энэ жил эхэлснээс хойш 27 хувиар нэмэгдээд байсан “Nvidia” компанийн хувьцаа хүртэл мягмар гарагт 2 хувиар буурсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button