Сэрэмжлүүлэг: Приус том тэрэгтэй мөргөлдөж, жолооч нь нас баржээ

Дорноговь аймаг, Даланжаргалан сум 25 дугаар зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 175 км, сумын төвөөс хойд зүгт 12 км, Айраг сумын төвөөс хойд зүгт 35 км/-т автозамын зорчих хэсэгт ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.01-ний өдрийн 01:25 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах,аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Фотон BJ4259” загварын зүтгүүр автомашин, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Тоёота приус-30” загварын суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашинд зорчиж явсан Г /41 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсныг ажиллаж цогцсыг гарган Айраг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ том тэргэ унсан нөхдүүд яг яая гээд байгаа юм бэ. Гэр хороолол дундах тахир�##�дсан нарийхан зам дээр хүртэл осол хийчихгээд хэтхрхий байгаа шүү