Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский зэвсэгт хүчний командлагчаа ажлаас нь чөлөөлсөн үү

Украины зэвсэгт хүчний командлагч Валерий Залужный даваа гарагт /2024.01.29/ ерөнхийлөгчийн албанд болсон уулзалтад дуудагдаж, ажлын байрнаасаа чөлөөлөгдөж буйгаа сонссон гэж эх сурвалжууд хэлжээ.

Сүүлийн үед Зеленский болон Залужныйн хооронд хагарал үүсэх болсон гэж шинжээчид таамаглал дэвшүүлээд байсан юм. Тухайлбал Залужный өнгөрсөн арван нэгдүгээр сард “The Economist” агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ-тай хийж буй дайн нь зогсонги байдалд орсон хэмээсэн юм.

Үүнийг нь Зеленский үгүйсгэсэн билээ. Тус ярилцлагаас хойш Залужный болон Зеленскийн хооронд хагарал үүссэн гэж хүмүүс үздэг. Одоогийн байдлаар түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэх албан ёсны мэдэгдэл хараахан гараагүй байгаа.

Гэхдээ энэ долоо хоногийн төгсгөл гэхэд ерөнхийлөгчийн зарлиг гарна гэж нэгэн эх сурвалж “CNN” агентлагт хэлжээ. Бас өөр нэгэн эх сурвалж даваа гарагт болсон уулзалтын үеэр Зеленский Залужныйд өөр албан тушаал санал болгосон ч татгалзсан гэж мэдээлэл өгсөн байна.

Тэгвэл Украины ерөнхийлөгчийн албаны хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоров даваа гарагт /2024.01.29/ “CNN” агентлагт хэлэхдээ зэвсэгт хүчний командлагчийг ажлаас нь чөлөөлнө гэх цуурхал худал гэжээ.

Мөн Украины зэвсэгт хүчин сошиал хаягууд дээрээ “Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ, хүн болгонд хүргэх хариулт бол: Үгүй, цуурхал үнэн биш” гэж бичсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button