Сошиал трэнд
Төрийн ордны гадна ном айлдсан лам нар “Жагсаал болно гэж мэдээгүй” гэв

Энэ мягмар гарагт /2019.06.18/ Төрийн ордны гадаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан иргэд жагссан. Энэ үеэр лам нар ном айлдаж, “Хийморийн сан” тавьсан юм. Энэ үйлдэлд иргэд шүүмжлэлтэй хандаж, бурхны номыг улстөртэй хольж хутгасанд ундуйцаж буй.
Харин Төрийн ордны гадна сан тавьсан лам нар “Биднийг төрийн ордонд ном уншиж өгнө үү хэмээн залж аваачсан ч яг ном уншихтай зэрэгцэн жагсаал цуглаан болж хувирсан, бид жагсаал болно гэж мэдээгүй” хэмээн тайлбарлажээ.
Б.ГЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.