ОУВС: Дэлхийн эдийн засаг өмнөх тооцооллоос давж өснө

Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн 2024 өсөлтийн төлөвийг өөрчилж 3.1 хувь болгон нэмэгдүүлсэн байна. Бүс нутгуудаар авч үзвэл Европын орнуудын эдийн засгийн өсөлт сул байх төлөвтэй аж
Лхагва гарагт /2024.01.31/ ОУВС-гийн нийтэлсэн дэлхийн эдийн засгийн төлөвийн тайлан дээр 2024 онд 3.1 хувиар өснө гэж тооцоолжээ. Өнгөрсөн аравдугаар сард гаргасан тайландаа ОУВС 2024 онд дэлхийн эдийн засгийг 2.9 хувиар нэмэгдэнэ гэж бичсэн байсан.
Тэгвэл энэ удаад БНХАУ, АНУ болон бусад хөгжиж буй томоохон эдийн засгуудын мэдээлэлд шинэчлэл оруулан, өсөлтийн төлөвийг 0.2 хувиар нэмэгдүүлжээ. Харин 2025 оны хувьд өсөлт бага зэрэг нэмэгдэн 3.2 хувь хүрэх төлөвтэй байна.

Хэдийгээр өсөлт сайжирч байгаа ч дэлхийн эдийн засгийн хөгжил түүхэн бага хэмжээнд байгаа юм. Учир нь 2000-аас 2019 оны хооронд дэлхийн ДНБ жилд дунджаар 3.8 хувиар нэмэгдсээр ирсэн билээ.
Өсөлтийг бүс нутгаар авч үзвэл Европын орнуудын эдийн засгийн ахиц сулрах төлөвтэй байна. Өнгөрсөн жил тооцоолсноор доогуур өсөлт үзүүлж, зарим улсууд цар тахлын дараах тэтгэмжээ татаж, бүтээмж багатай байсан учир ОУВС Евро бүсийн өсөлтийг 0.9 хувь гэж тооцоолж байснаа багасган 0.3 хувь болгожээ.
АНУ-ын эдийн засаг тооцоолж байснаас илүү уян хатан хөгжил харуулсан ч ОУВС 2024 оны өсөлтийг нь 2.5 хувиас 2.1 хувь болгон бууруулсан байна. Дэлхийн ДНБ-ий өсөлтийн хөдөлгүүр болж өгсөн Азийн хөгжиж буй орнууд эрчээ удахгүй алдах төлөвтэй аж. ОУВС Азийн ДНБ-ий өсөлт 2024, 2025 онд тус тус харгалзан 5.2 хувь, 4.8 хувь байна гэж тооцоолж буй.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.