Мессигийн гарын үсэгтэй салфетка дуудлага худалдаагаар орно
Алдарт хөл бөмбөгч Лионель Мессигийн гарын үсэгтэй салфетка дуудлага худалдаагаар орох болж, эхлэх үүнийг 300 мянган фунт стерлингээр тогтоосон байна. Барселона клубийн дасгалжуулагч Карлос Рексак тус салфетка дээр Мессиг 13 настай байхад нь клубтээ тоглуулна гэж амласан гэрээг бичиж байсан юм.
Салфетка дээр Барселона клубийн тоглогч солилцооны зөвлөх Хосеп Мингуелла, Мессиг Рексакт санал болгосон Орасио Гаггиоли нар гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурснаас нэг сарын дараа Месси Барселонад элсэж, 16 насандаа анхны удаа талбайд тоглосон билээ.
Дебютийн тоглолтоо хийснээс хойш Месси тус клубийн нэр дор 778 удаа тоглон, 672 гоол оруулж, 10 удаа Ла Лигт түрүүлэн дөрвөн удаа Аваргуудын лигт ялсан. Дуудлага худалдаа гуравдугаар сард Их Британид болох юм.
Эхлэх үнэ нь 300 мянган фунтээр тогтсон тус салфетка дээр цэнхэр бэхээр “2000 оны 12-р сарын 14-ний өдөр ноён Мингуелла, Орасио нарын өмнө ФС Барселона клубийн спортын захирал Карлос Рексак тохиролцооны дагуу аливаа санал зөрөлдөөнийг үл харгалзан Лионель Месситэй гэрээ байгуулахыг зөвшөөрч, хариуцлага хүлээж байна” гэж бичжээ.
Дуудлага худалдаа явагдах “Bonhams” компанийн ажилтан Иан Элин салфетикийг “Миний ажилдаа харж байсан хамгийн гайхалтай эд зүйлсийн нэг. Цаасан салфетка л даа, гэхдээ Лионель Мессигийн карьерыг эхлүүлсэн салфетка” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.