
Элэг цөс, нойр булчирхай, хавдрын мэс заслын эмч, “Бриллиант” эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Бямбадаштай ярилцлаа.
-Нойр булчирхай гэдэг эрхтнийг та “танилцуулаач”?
-Хүний биеийн хэвлийн төвд буюу аймхай, мөгөөрс, аюулхай хэсэгт хөндлөн байрладаг 14-17 см урттай булчирхайлаг эрхтэн. Нойр булчирхай хоол боловсруулах эрхтэн системд оролцохоос гадна дотоод шүүрлийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй. Дотоод шүүрлийн үйл ажиллагаа гэдэг нь бодисын солилцоог зохицуулах зорилгоор өөрөөсөө ферментүүдийг ялгаруулна. Цусан дахь сахарын хэмжээг зохицуулах зорилгоор инсулин, өсөлтийн гормон гэх мэт биед хэрэгтэй олон даавар гормоныг ялгаруулдаг. Харин гадаад шүүрлийн үйл ажиллагаа гэхээр биед орсон хоол тэжээлийн бодис өөх тос, уураг, нүүрс ус гэсэн гурван хэсэгт хуваагддаг. Энэ бүхнийг цаашид задлах зорилгоор өөрөөсөө өөх тосыг ялгаруулдаг, уураг, нүүрс усыг задалдаг ферментийг ялгаруулж байдаг.
-Нойр булчирхайн үйл ажиллагаа яагаад доголддог вэ?
-Үндсэн хэдхэн шалтгаан бий. Гэхдээ ганцхан нойр булчирхайг өвтгөдөг гадны нөлөө гэж байхгүй. Өөрөөр хэлбэл элэг, цөс, нойр булчирхай гэж нэг томьёоллоор явна. Энэ гурван эрхтэн нэгнийхээ дор байрлаж, үйл ажиллагаа нь байнгын салшгүй холбоотой явдаг. Гүйцэтгэдэг үүрэг, үйл ажиллагаа нь нэг учраас салгаж үзэх боломжгүй. Хүний амьдралын хэв маяг, хоолны зохисгүй дадал, буруу зуршил бол өвчний үндсэн шалтгаан нь. Монголчуудын нэг онцлог бол баяр наадам, цагаан сарын өдрүүдэд хоолны хэв маяг өөрчлөгддөг. Анзаарах юмбол энэ үеэр улсын болон хувийн эмнэлэгт нойр булчирхайн үрэвсэлтэй холбоотой ачаалал нэмэгддэг. Энэ юуг хэлж байна вэ гэхээр хооллолтын хэв маяг амьдралын дэглэмтэй шууд холбоотой гэдгийг харуулж байгаа юм.

-Элэг 24 цагт 30 грамм архи шүүх хүчин чадалтай-
-Хамгийн түгээмэл алдаа нь юу вэ?
-Энгийн жишээ. Тос өөх ихтэй хоолны араас архи согтууруулах ундаа уух, халуун хүйтэн хоолыг хамт хэрэглэх нь хамгийн их нөлөөлнө. Архи гэдэг чинь этилийн спирт шүү дээ. Үүнийг элэг гээд эрхтэн задлах үүрэгтэй ч 24 цагт 30 граммыг л шүүх хүчин чадалтай. Гэтэл хүмүүс нэг удаагийн уултаар тасартлаа согтож, 500 мл түүнээс ч их этилийн спирт уучхаар элэг хэвийн хэмжээнээс хэд дахин илүү ажиллах шаардлагатай гарна. Бараг ажиллаж чадахгүй гэж хэлж болно. Зөвхөн архи гэлтгүй элгэнд шүүгдэх бүх зүйл хэмжээ, хязгаартай байхгүй юу. Нэгэнт хязгаараас давсан бол ходоодыг гэмтээнэ. Ходоодноос хоол боловсруулах задлах зорилго бүхий хүчлүүд ялгардаг. Этилийн спиртийг ихээр хэрэглэсний дараа энэ хэмжээ багасдаг. Энэ нь нойр булчирхайнаас ялгардаг шүүрлийг зогсооход хүргэнэ. Нойр булчирхай хэвийн ажиллаж байхдаа ферментээ гэдэс рүү ялгаруулж байдаг. Гэтэл этилийн спиртний нөлөөгөөр гэдэс рүү ялгаруулж чадахгүйд хүрнэ. Ялгарах зам нь саадтай болоод ирэхээр нөгөө их ферментүүд маань нойр булчирхай гэдэг эрхтнээ өөрийг нь хайлуулж эхэлдэг. Өөрөө өөрийгөө идэж эхэлнэ гэсэн үг. Хүний биед орсон өөх тос, нүүрс ус, хоолны том молекулуудыг задалдаг фермент нойр булчирхайгаа идчхээд үүнтэй хиллэж буй бусад эрхтнүүдийг гэмтээнэ.
-Нойр булчирхай хэр тэсвэртэй эрхтэн бэ. Хэдий хугацааны дараа өвчилж эхэлдэг вэ. Хүмүүс гэнэт өвдсөн гэж ярьцгаадаг?
-Нойр булчирхайн үрэвслийг цочмог болон архаг гэж ангилдаг. Цочмог үрэвсэл маш хурдан хугацаанд хүчтэй өвдөлт өгч, амь насаа алдах ч эрсдэлтэй. Архаг үрэвсэл бага багаар удаан хугацаанд үргэлжилж, сэдрээд, намжаад дахин сэдрэх гэх мэтээр үргэлжилдэг. Нойр булчирхайг ямар байдлаар гэмтээж байна тэрний хариу урвал болгож үрэвсдэг. Нойр булчирхай дээр тохиолддог хавдруудыг хортой, хоргүй гэж ангилж болно. Хортой хавдрын томоохон шалтгаан нь үрэвсэл. Удаан хугацаанд үрэвсэл үргэлжилсэн тохиолдолд эцсийн зогсоол дээр хавдар гэдэг онош хүлээж байдаг.
-Хэдхэн хоногийн дараа цагаан сар боллоо. Жилийн жилд энэ талаар сэрэмжлүүлдэг ч нойр булчирхайн үрэвсэл гэх өвчний ачаалал их байлаа гэж мэдээлдэг...?
-Хоол, хүнсний бүтээгдэхүүнийг дангаар нь идэхэд биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй хэрнээ хооронд нь нийлүүлээд холиод хэрэглэхээр асуудал үүсгэдэг . Үүнийг бид нар эрүүл хоололт, зөв зохистой хоололт, зөв зохилдолгоо гэж яриад байгаа юм.
-Жишээ нь.. ?
-За нэг айлд орлоо. 3-4 ширхэг халуун бууз, 50-200 грамм хөргөгчнөөс гаргаж ирсэн хүйтэн нийслэл салат, нэг аяга сүүтэй цай ууна. Яг араас нь 100 гр архи татчихна. Энэ бүхэн чинь ходоод, нойр булчирхай, элэг цөсний асуудал үүсгэнэ. Халуун, хүйтэн хоол хүнсийг нэг дор хэрэглэх маш зохимжгүй. Хүний биед явагдаж байгаа бүх бодисын солилцоо дулааныг шаарддаг. Тэнд тодорхой хэмжээний дулаан байж бодисын солилцооны хэвийн урвал явагдаж, хоолыг бүрэн задлах процесс бий болно. Гэтэл бид халуун хоол идчхээд араас нь ундаа уудаг. Ийм байдлууд бодисын солилцоо хямрах, хоол боловсруулалтыг зогсоох гэх мэтээр нөлөөлдөг.

-Өглөө өлөн явахаар нойр булчирхай үрэвсдэг гэдэг. Энэ үнэн үү?
-Хэдийд хооллох ёстой вэ гэдэг их чухал. Өглөө босоод ид, дараа нь бага үд, их үдэд ид. Тэгээд орой гэсэн үндсэн цагуудтай. Бодисын солилцоог хэвийн хэмжээнд идэвхтэй байлгахын тулд байнгын хоол хүнсээ авч байх хэрэгтэй. Бид өлссөн цагтаа биш хоёр цаг тутам өөртөө хэрэгтэй хүнсийг идэж байх ёстой. Өглөө босоод өлөн явах нь цөсний чулуутай болгодог. Тодорхой хэлбэл, элэг өөрөөсөө хоногт дундажаар 200-500 мл шингэн ялгаруулдаг. Энэ шингэн цугларч элэгнээсээ гарч цөсний ерөнхий сувгаар дамжин гэдэс рүү орно. 12 хуруу гэдэс цөсний шингэнтэй холилдож өөх тосыг задлахад бэлэн болгодог. Энэ дээр нойр булчирхайгаас ялгардаг ферментүүд ирж задлаад цаашаа явдаг. Элэгнээс гарсан шингэний тодорхой хэсэг нь нөөц байдлаар цөсний хүүдийд хуримтлагддаг. Булчинлаг давхарга бүхий цөсний хүүдий хэрэгтэй үедээ агшиж дотроо байгаа цөсөө ялгаруулна. Тэгэхээр бид өглөө босоод хооллоход шөнөжингөө цөсний хүүдийд хуралдсан шингэн зохицуулгаараа шууд гадагшилж гэдэс рүү орж байх ёстой. Хоол үнэртэхэд, ус уухад хүртэл ялгардаг гэж үздэг. Гэвч бид өглөө юм идэхгүй гараад 12, 13 цаг хүртэл явчихдаг. Ийм үед нөгөө шингэн гадагшлуулах нөхцөл бүрдээгүй учраас хүүдийдээ байж л байна. Энэ мэтээр шингэн хуримтлагдсаар эхлээд өтгөрнө, дараа нь тунадас үүсч улмаар чулуужина. Энэ бол байгалийн чулуу биш бидний буруу дадал зуршлаас болж үүсдэг чулуужсан тунадас байх нь. Элэг цөс, нойр булчирхай холбоотой учраас нэг нь өвдөхөд нөгөөдөө шууд нөлөөлнө. Үүнийг дагаад бүх үйл ажиллагаа хямарч байдаг.
-Та өвчтөнүүддээ хамгийн сайн, хамгийн ойлгомжтой зөвлөгөөг хэрхэн өгдөг вэ?
-Шалтгаан нь маш тодорхой учраас сэргийлж, нойр булчирхайгаа өвчлүүлэхгүй байх бүрэн боломжтой. Амьдралын зөв хэв маяг, зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн гээд ерөөсөө тодорхой. Гэвч манайхан үүнийг огт ойлгохгүй байна. Нойр булчирхайн цочмог үрэвслийн тохиолдол их, дийлэнх нь хагалгааны заалттай. Нойр булчирхай өөрийгөө идээд улмаар замдаа таарсан бүх эрхтэнг задлаад явдаг учраас яаралтай хагалгааны заалттай. Нөгөө асгарсан шүүсийг цэвэрлэх хагалгаануудыг 7-8 удаа хийх тохиолдол ч бий. Нэг удаа хагалгаанд ороход л амьдралын чанар маш ихээр буурдаг. Хор нөлөө үлдэц ихтэй. Үхжилт үрэвсэл гэж нэрлэдэг. Үрэвсэл хэр их газар авснаас шалтгаална. Нойр булчирхай өөрийгөө идээд, зэргэлдээ эд эрхтнээ гэмтээсний дараа хэвлийд шүүс нь асгарч эхэлнэ гэсэн үг. Том өөх тосыг задалдаг фермент хүний бие дотор асгарахаар юу болох уу. Энийг л мэдээд авчихад хүн өөрийн эрхгүй сэргийлэх болов уу гэж найддаг.
-Нойр булчирхай өвдөлт үхэлд хүргэдэг гэж хүмүүс ярьдаг. Тэсвэрлэшгүй ихээр өвддөг гэж...?
-Нойр булчирхай хэвлийн хөндийн төвд байрладаг. Бүсэлж ороох маягтай ар нуруу, бүсэлхий рүү өвдөж, төв нь аюулхай орчим байна. Цочмог үрэвслийг хугацаа алдахгүй эмчлүүлэхгүй бол маш аюултэй. Хэвлийн хөндий дэх бусад мэдрэлжилтийг задлаад байна гэсэн үг. Ялангуяа том гол судаснууд даамжирсан үрэвсэлд нэрвэгдэнэ.
-Өөх тостой хоол идээд, архи уугаад гүйлгэж байвал нойр булчирхай үрэвсэж эхэлжээ-
-Нойр булчирхай үрэвсэж байгааг хэрхэн мэдэх вэ?
-Өөх тостой хоол болон архи, согтууруулах ундаа хэрэглэсний дараа гүйлгэж байвал, хоол шингэхгүй цанхайгаад байвал үрэвсэж байгаа нь шинж. Монголчуудын хувьд архи, тамхитай шууд холбоотой. Архи, тамхины хэрэглээ тодорхой байршлын хавдрыг тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Хамгийн гол нь эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
-Иргэд нойр булчирхайд сайн гэж төрөл бүрийн ургамал уудаг, зэрлэг амьтны түүхий эд эрхтэн иддэг, сүлжээний гэх бүтээгдэхүүн бас хэрэглэдэг. Энэ бүхэн дээр та ямар мэдээлэл өгөх вэ?
-Би өөрөө европ анагаах ухааны чиглэлээр сурч эмч болсон. Миний сурсан анагаах ухаанд тийм зүйлс огт байдаггүй учраас би зөвлөх бас үгүйсгэх эрхгүй. Хувь хүний зүгээс бодоход зэрлэг амьтны эд эрхтэн түүхийгээр идэх эрсдэлтэй. Ямар нян, вирус тэнд байгааг бид мэдэхгүй шүү дээ. Ургамал бол дорно дахины анагаах ухааны гол хэрэглэгдэхүүн. Гэвч бас хэмжээ тунтай, хэрэглэх орц жортой. Сүлжээний бүтээгдэхүүний тухайд улс орон нь оруулж ирэх эрхийг нь өгөөд, хэсэг бүлэг хүмүүс бизнес ажил болгоод явж байна. Эмч хүн үүнийг бас л зөвлөх ч, үгүйсгэх ч эрхгүй. Би бол өвчтөнөө эмээр, мэс заслын эмч учраас мэсээр эмчилдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЙИМ эмч нарыг төв телевизээр сайн яриулж баймаар байна. Манайд телевизийн сувгууд нь нийтэд хэрэгтэй зүйлүүд маш бага .
Хугацааны т�##�аар асуухад хариулахгүй орхисон байна. Надад хэлж байсан эмч нарынхаар бол архаг үрэвсэл болоход дор хаяад 5 - 6 жил болдог. Юүтүүбийн гадаад эмчийн хэлснээр архаг үрэвсэлтэй удаан 20-иод жил яваад байв�##� хорт хавдар болдог гэсэн. Эцэст нь яг хорт хавдар гэсэн оноштой өвчтнийг бол эмнэлэгтээ 1 жилээс удаанаар царайг нь харж байгаагүй гэсэн. Жил болоод нас бардаг гэсэн үг.
Мундаг мэдлэгтэй з�##�уу байнаа яаг энэ байдлыг бодит амьдр�##� дээр харж байсан бүгд яаг энэ з�##�уугийн хэлсэн шинж тэмдэгнүүдээр явсан
Энэ хорвоо дээр идэж уух гэж ирсэн аятай байдаг хандлагыг ардчил�##� гарч ирээд бий болгосон. Иймээс Монголчуудыг устгах ажиллагаа дандаа хийж байдаг ардчиллыг булшилж,цагаан сар мэтийн хөсрий баяруудыг хууль гаргаж хааж хорих хэрэгтэй.