АНУ-ын зэвсэгт хүчин Ирак, Сири дэх байршлуудад цохилт өгч эхэллээ

Өнгөрсөн ням гарагт /2024.01.28/ Йордан дахь АНУ-ын цэргийн бааз руу террорист бүлэг дроноор халдаж, гурван цэрэг амь үрэгдсэн. Үүний дараа АНУ шаардлагатай хариу арга хэмжээг нь авна гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын албан тушаалтнууд Сири, Ирак дахь террорист бүлгүүдийн байршлуудад агаарын цохилт өгөх төлөвлөгөөг баталсан билээ. Тэгвэл баасан гарагт /2024.02.02/ АНУ-ын зэвсэгт хүчин Ирак, Сири дэх Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг террорист бүлгүүдийн байршлуудад агаарын цохилт өгч эхэлсэн байна.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби энэ талаар мэдэгдэл хийхдээ Ирак, Сири дэх 85 байршилд цохилт өгсөн хэмээжээ.
Харин Жо Байден “Бидний хариу арга хэмжээ өнөөдрөөс эхэллээ. Бидний сонгосон газар, цагт үргэлжлүүлэн цохилт өгөх болно. АНУ нь Ойрх Дорнод болон дэлхийн аль ч улсад мөргөлдөөн үүсгэхийг хүсдэггүй. Гэхдээ бидэнд хор хөнөөл учруулахыг санаархаж буй хүмүүс үүнийг мэдсүгэй: Хэрвээ Америк иргэнд хор учруулбал бид хариуг нь өгөх болно” гэсэн юм.
Сүүлийн үед Ойрх Дорнодод хэд хэдэнд дайн шинээр үүсэх эрсдэл нэмэгдээд байгаа юм. Тухайлбал Ливан дахь Хезболла бүлэг Израилын армитай хил дээр мөргөлдөөн үүсгэсэн.
Мөн Йемен дэх Хусиат бүлэг Улаан тэнгис дэх ачаа тээврийн онгоцнууд руу халдсаар байсан тул АНУ, Их Британийн арми тус улсад агаарын цохилт өгөх болсон юм.
Дээрээс нь Газын зурвасын дайн эхэлсний дараа Ираны дэмжлэгтэй террорист бүлгүүд Ирак, Сири дэх АНУ-ын цэргийн баазууд руу олон арван удаа халдсан. Хамгийн сүүлийн халдлагад нь гурван Америк цэрэг амь үрэгдсэн тул АНУ-ын арми хариу арга хэмжээ авч эхэллээ.
Эх сурвалж: Reuters, NBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америк гэх анархист улс тив �##�гасаад 2-3 улс орныг бөмбөгдөж болдог байхад ОХУ болохоор геноцит үзэлтэй зеленский гэх этгээдийг бөмбөгдөж болдоггүй юм уу. Америк тэргүүтэй НАТО-гийн орнууд оросын хүчийг сулруулахын тулд л украйнд тус�##�ж байгаа нэрээр дайныг улам өдөөж байгаа шүү. Та нар туслахгүй бол дайн ганцхан өдрийн хугаст дуусна.