Нийгэм мэдээ

О.Хангай аварга, Ц.Содномдорж арслан нар ХУД-ийн замын цасыг цэвэрлэлээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан бүх нийтийн цэвэрлэгээ, суботникийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас "Цэмцгэр хот" уриан дор өрнүүлээд байна. Хотын менежер Ц.Төрхүү Монголын бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавтай уулзаж дээрх цэвэрлэгээнд бөхчүүдийг хамруулахыг хүссэн аж.

Уг аяны дагуу улсын аварга О.Хангай, арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд Хан-Уул дүүргийн ойр орчим болон ТЭЦ-3 автобусны орчмыг цэвэрлэж байгаагаа нийгмийн сүлжээнд хуваалцаж байгаа харагдана.

Ингээд эхний бөх нь О.Хангай аварга, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөхчүүдийг дуудлаа. Мөн Завхан аймгийн Даян бөхийн дэвжээний хүчтэнүүдийг урьж, Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөхчүүдийг идэвх санаачилгатай байж, цас мөс цэвэрлэж челленжид нэгдээрэй. Нийгэмдээ гоё зүйлийг түгээе гэв.

Ташрамд дуулгахад Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөхчүүд цас мөс арилгасан зургаа олон нийтийн сүлжээнд тавьж, бусдыгаа уриалжээ.

Нийслэлийн удирдлагууд ийн халтиргаа гулгаа ихтэй энэ үед техник төхөөрөмж, хүний нөөцийн дутмаг асуудлаасаа болоод том цолтой бөхчүүдэд даалгавар өгч байгаа нь иргэдэд таалагдсангүй.

Иргэд дээрх аяны тухайд "Бөхчүүдийн цэвэрлэх гэж юу байсан юм. Тоног төхөөрөмж, машин зэргээ аваад, зам цэвэрлэгчээ аваад цэвэрлэ л дээ" зэргээр цахим орчинд шүүмжлэлтэй хандаж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-04 02:41

Хийвэл зүгээр хийчихэж болдоггүй ЮМУУ заав�##� зураг хөрөг даруулж, сэтгүүлч авч ирж энэ тэр яадаг юм инээдтэй ч юмаа

Иргэн
Иргэн
2024-02-04 08:21

Сн бна бөхчүүдийг нийгэмд юм бүтээж хийдгүй гээл шүүмжлээд бдийн бяр чад�##�тай улс юм чин ийм ажил бол юу ч биш бх да . Харин ажил хийгээд давхар бэлтгэл хийжээ . Зурагаа тавьсан бгаа нь бусдыг цас мөс хогоо цэвэрлэж цэвэр хоттойгоор цагаан сараа угтья гэсэн ури�##�га гэж ойлгоод бүгд орчноо гарч цэвэрлэе урагшаа .

zochin
zochin
2024-02-04 12:03

Мундаг байна аа. Баярл�##�аа.

Улны Баярсайхан
Улны Баярсайхан
2024-02-04 14:43

Аварга,арслан хоёр бүтэн дүүргийн бүх замын цасыг цэвэрлэсэн гэнээ, их сайн бна , дахиад цас орохоор дахиад цэвэрлээд өгөөрэй ! Ер нь өвөл болохоор бөх чүүд замын цас арилгах ажлыг бүрэн хариуцаж хэвш вэл яасым бэ ? Тэгвэл монголчууд бөхчүүддээ улам л хайртай болно ш дээ,хө !

Холбоотой мэдээ

Back to top button