Гадаад мэдээДЭЛХИЙ

Конгресс Украинд илгээх тусламжийг багтаасан $118 тэрбумын хуулийн төслийг танилцууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн жилийн аравдугаар сард Украин руу 60 тэрбум ам.долларын тусламж илгээх хуулийн төслийг санаачилж, Конгресст өргөн барьсан. Гэвч Конгресс дахь зарим Бүгд найрамдах намын гишүүд тус төсөлтэй хамт АНУ-ын өмнөд хилийн аюулгүй байдлыг сайжруулах төсвийг тусгаж өгснөөс нааш дэмжихгүй гэсэн байр суурьтай байсан юм.

Тэгвэл Конгрессын Сенатын танхим дахь Бүгд найрамдах болон Ардчилсан намын гишүүд тохиролцоонд хүрч Украин, Израил руу илгээх тусламж болон өмнөд хилийн аюулгүй байдлыг сайжруулах төсвийг баталсан 118 тэрбум ам.долларын хуулийн төслийг танилцуулжээ.

Үүнд Украинд 60 тэрбум, Израилд 14.1 тэрбум, хилийн аюулгүй байдалд 20 тэрбум, АНУ-ын Төв командлал болон Улаан тэнгис дэх мөргөлдөөнд 2.44 тэрбум, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын түншүүдэд зориулж 4.83 тэрбум ам.доллар багтана.

Хуулийн төсөл танилцуулсны дараа Жо Байден “Бид сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хамгийн хатуу, шударга шинэчлэлийг багтаасан үндэсний аюулгүй байдлын тохиролцоонд хүрлээ. Би энэ төслийг хүчтэй дэмжиж байна" гэжээ.

Мөн тэрбээр Конгрессын төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүдийг дэмжихийг уриалсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button