Гадаад мэдээДЭЛХИЙ

III Чарльз хаан хорт хавдар тусжээ

Букингемийн ордон даваа гарагт /2024.02.05/ мэдэгдэл гаргахдаа Их Британийн хаан III Чарльз нэгэн төрлийн хорт хавдраар оношлогдсон хэмээжээ. Тэрбээр эмчилгээ хийлгэж байгаа тул олон нийттэй холбоо бүхий албан үүргээ хойшлуулах юм.

Тэрбээр өнгөрсөн сард гурван өдрийн турш эмнэлэгт хэвтэж түрүү булчирхайн томролын эмчилгээ хийлгэсэн билээ. Чарльз хэвтэн эмчлүүлэх явцдаа өгсөн шинжилгээнд нэгэн төрлийн хорт хавдартай болох нь тогтоогдсон байна.

Букингемийн ордон “Эрхэмсэг хаан түрүү булчирхайн бус хорт хавдартай гэдгээс өөр мэдээлэл одоогоор өгөхгүй. Эмчилгээний хугацаанд эрхэмсэг хаан төрийн болон албаны бичиг цаасны ажлаа үргэлжлүүлэн хийнэ” гэжээ. 

Өнгөрсөн сард Чарьлзээс гадна Уэльсийн гүнж Кэйт Миддлтон хэвлийн хөндийн хагалгаанд орсон билээ. Кэйт одоо эмнэлгээс гарч, гэртээ гам барин амарч байгаа. Тэрбээр Улаан өндөгний баярыг өнгөртөл гам барих тул албан ёсны үүргээ гүйцэтгэхгүй юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн
2024-02-06 10:45

Нүгэл нүдээ олно оо гэж...анхны ханиасаа
Урвасаан

Холбоотой мэдээ

Back to top button