Гадаад мэдээДЭЛХИЙ

Майли Сайрус анхны Грэммигээ “Flowers” дуугаараа авчээ

Дуучин Майли Сайрус хамгийн анхны Грэммийн шагналаа “Flowers” дуугаараа авсан байна. Тэрбээр 66 дахь Грэммийн шагнал гардуулах ёслолоос Шилдэг ганцаарчилсан поп дууны төрөлд ялалт байгуулжээ.

Сайрус зургаан төрөлд нэр дэвшсэнээс хоёр төрөлд шагнал хүртсэн юм.Тэрбээр шагналаа гардан авсны дараа “Энэ шагнал үнэхээр гайхалтай юм аа. Гэхдээ миний амьдрал өчигдөр л гэхэд сайхан байсан болохоор энэ шагнал ямар нэгэн юм битгий өөрчлөөсэй гэж хүсэж байна. Дэлхий дээрх хэн болгон Грэмми аваад байдаггүй ч хүн болгон үнэхээр гайхалтай шүү. Тийм болохоор энэ шагнал чухал ч гэсэн нэг их ач холбогдол битгий өгөөрэй” гэж хэлсэн юм.

"Flowers" нь цацагдсан даруйдаа "Billboard" чартын шилдэг 100 дууны нэгдүгээр байрт орж, тус жагсаалтыг найман долоо хоногийн турш тэргүүлсэн. Мөн "Billboard"-ийн дэлхийн шилдэг 200 дууны жагсаалтыг арван гурван долоо хоногийн турш тэргүүлсэн байна.

Дээрээс нь "Flowers" уран бүтээл "Spotify" дээр хамгийн хурдан нэг тэрбум стрийм хийгдсэн дууны рекордыг тогтоож байсан юм.

Эх сурвалж: CBS News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button