Гадаад мэдээДЭЛХИЙ

Шуурганы улмаас Калифорнид 370 мянган хүн тоггүй болжээ

АНУ-ын Калофорни мужид шуурганы улмаас 370 мянган хүн тоггүй болсон байна. Даваа гарагт /2024.02.05/ болсон шуурганаар хүчтэй салхи, аадар бороо орсон тул эхэндээ нэг сая гаруй айл тоггүй болсон аж.

Калифорни мужийн хамгийн том цахилгааны компани болох “Pacific Gas and Electric” нэг сая гаруй хэрэглэгчийн цахилгааныг эргэн сэргээсэн ч 370 мянган хүн тоггүй хэвээр байгаа гэж мэдээлжээ.

Тус компанийн 3 мянган гаруй ажилтан шуурганд эвдэрсэн 248 шон, 150 трансформаторыг янзлахаар ажиллаж байгаа аж. Калифорнийн амбан захирагч Гавин Ньюсом нийтдээ 20 сая гаруй хүн оршин суудаг найман бүсэд онц байдал зарласан байна.

АНУ-ын Үндэсний цаг уурын алба Калифорни мужийн Лос-Анжелес хотод 1877 оноос хойш үзэгдсэн гурав дахь хамгийн их бороотой өдөр байсан гэж мэдээлжээ. 

Албаны хүмүүс мягмар гарагийн үдээс хойш Лос-Анжелес хотод амь насанд аюул учруулж болзошгүй үер буух магадлалтай гэж анхааруулсан байна. 

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button