Гадаад мэдээДЭЛХИЙ

Мессиг тоглохыг үзэх гэсэн хонконгчууд "хулхидуулав"

Ням гарагт /2024.02.04/ Хонконгт хотноо Лионель Мессигийн "Inter Miami" баг "Hong Kong XI" клубтэй тоглосон юм. Месси тоглохыг үзэх гэсэн хүмүүс Хонконгийн цэнгэлдэх хүрээлэнгийн 40 мянган суудлыг дүүргэсэн байна.

Зарим хүн тасалбар авахын тулд 624 ам.доллар төлжээ. "Inter Miami" эзэн орны багийг 4:1 харьцаатай ялсан ч Месси тоглолтын турш сэлгээний суудлаас талбайд гараагүй юм.

Тоглолтын өмнөх сурталчилгаанд Мессиг их дурдсан ч талбай дээр гараагүй учраас олон үзэгчид нөхөн төлбөр өгөхийг шаарджээ. Тус тоглолтыг зохион байгуулагчдад 2 сая ам.доллар өгсөн Хонконгийн засгийн газар Мессиг тоглоогүйд маш сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн байна.

Даваа гарагт Хонконгийн Соёл, спорт, аялал жуулчлалын нарийн бичгийн дарга Кевин Юнг хэлэхдээ, засгийн газар болон тоглолтыг зохион байгуулсан “Tatler XFEST” компанитай хийсэн гэрээнд Мессигийн аюулгүй байдал, эрүүл мэндийг харгалзан дор хаяж 45 минут тоглох ёстой байсныг мэдэгджээ.

Тоглолтын хоёрдугаар хагасын эхэнд Месси сэлгээний сандал дээр суусаар байсан тул засгийн газраас “Tatler XFEST” компанитай холбогдсон байна. Холбогдоход тус компани Месси бэртлийн улмаас тоглохгүй байх магадлалтай хэмээж, тоглолт дуусахаас зөвхөн 10 минутын өмнө л түүнийг талбайд гарахгүй гэж баталж хэлжээ.

Месси тоглохгүй гэдгийг мэдсэний дараа албан тушаалтнууд “Tatler XFEST”-д Месси ядаж шүтэн бишрэгчидтэйгээ бага ч гэсэн цаг хугацаа өнгөрөөх хэрэгтэй хэмээн ямар нэгэн арга хэмжээ авах хүсэлт тавьсан ч тэр нь бүтээгүй байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button