Гадаад мэдээДЭЛХИЙ

Чилид гарч буй түймрийн улмаас нас барагсдын тоо 120 давжээ

Чили улсын төв бүсэд гарч буй түймрийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 122 хүрч, цаашид амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байна гэж албаны хүмүүс даваа гарагт /2024.02.05/ мэдэгдсэн байна.

Тус улсын Гамшгаас Урьдчилан Сэргийлэх Хариу Арга Хэмжээ Авах Үндэсний Алба (SENAPRED) мэдээлснээр Чилид 161 идэвхтэй түймэр гарч байгаа аж. “SENAPRED”-ийн дарга Альваро Хормазабал түймрийн 102-ыг нь хяналтдаа давж, 40-тэй сөнөөгчид идэвхтэй тэмцэж, 19 түймрийг ажиглаж байгаа хэмээсэн юм.

Чили дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст оршдог тул тэнд зуны болж байгаа. Ойн түймэр гарснаас гадна Чилид хэт халах болжээ. Тухайлбал нийслэл Сантиагод 33 градус давсан халуун, хуурай өдрүүд үргэлжилж байна.

Тус улстай хиллэдэг Колумбад нэгдүгээр сард ойн түймэр гарч, үүний улмаас  Ерөнхийлөгч Густаво Петро онц байдал зарлан, галтай тэмцэхэд олон улсаас тусламж илгээх хүсэлт гаргасан билээ.

Чилийн Сангийн сайд Марио Марсель мэдэгдэл хийхдээ түймэрт хамгийн хүчтэй нэрвэгдсэн Валпарайсо мужид учирсан хохирол урьдчилсан тооцооллоор олон зуун сая ам.доллар хүрэх магадлалтай байна хэмээсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button