УРЛАГЭнтертайнмент
И Сын Ги, И Да Ин нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Өмнөд Солонгосын JTBC-ийн мэдээлснээр жүжигчин И Сын Ги болон түүний эхнэр И Да Ин нар өчигдөр /2024.02.05/ анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
И Сын Ги болон И Да Ин нар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хуримаа хийсэн. Олны эсэргүүцэл дунд болж өнгөрсөн энэхүү хуримаас хойш И Сын Гигийн нэр хүнд унаж, хүнд байдалд орсон. Харин хүүхэдтэй болж буй энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хосуудад аз жаргал хүссэн ерөөлийн үгс тасралгүй хөвөрч эхэлжээ.
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.