Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Шагнал авсан Япон зохиолч хиймэл оюун ухаан ашигласан нь маргаан дэгдээв

Сүүлийн үед дэлхий дахинаа ChatGPT гэх мэт хиймэл оюун ухааныг янз бүрийн салбарын мэргэжилтнүүд ажлаа гүйцэтгэхдээ ашиглах нь нэмэгдэх болсон билээ. Тэгвэл нэгэн Япон зохиолч шагнал авсан зохиолоо бичихдээ хиймэл оюун ухаан ашигласан нь маргаан дэгдээсэн байна. 

33 настай Риэ Күдан “Sympathy Tower Tokyo” нэртэй уран бүтээлээрээ Залуу зохиолчдод зориулсан 170 дахь Акутагава наадмаас шагнал хүртсэн юм. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр номынхоо текстийн 5 орчим хувийг хиймэл оюун ухааны тусламжтай хийсэн гэж хэлжээ.

Үүний дараа Японы уран зохиолын ертөнцөд маргаан үүссэн юм. Зарим хүн хиймэл оюун ухааныг зохиол бичихэд ашиглаж буй шинэ хэрэгсэл хэмээн сайн хүлээн авсан. Харин бусад хүн тус технологийн зохиолчдын бүтээлч байдалд ямар нөлөө үзүүлж байна вэ гэж асуух болсон юм.

Түүний номонд “AI-Built” нэртэй хиймэл оюун ухаан гол дүрийн баатрын асуултад хариулж буй хэсэг гардаг. Күдан “AI-Built”-ийн өгсөн хариултыг л зөвхөн хиймэл оюун ухааны тусламжтай бичсэн гэдгээ хэвлэлд ярилцлага өгч байхдаа тайлбарлажээ.

Тэрбээр “Би зарим хэсэгт хиймэл оюун ухаанаас тусламж авсан ч бичвэрийн урсгалыг тасалдуулахгуйн тулд зохих өөрчлөлтүүдийг хийсэн. Дахинд уншаад үзвэл хиймэл оюун ухаан ашигласан текст нь нэг хуудас дөнгөн данган хүрч байгаа нь харагдана. Миний хэлсэн үгийг хэт давсалсан юм шиг санагдаж байна” гэсэн юм.

Нэгэн ахлах редактор Күданы зохиолд ямар нэгэн асуудал байхгүй ч хиймэл оюун ухаан ашигласан гэдэг нь илэрсэн болохоор тэмцээний дүрмийг өөрчлөхөд хүргэх байх хэмээжээ.

Тэр редактор “Иш татсанаа нэмдэгтэй адил хиймэл оюун ухаан ашигласан гэдгийг нь урьдчилж мэдэж байх хүсэлтэй байна. Үнэндээ бол хиймэл оюун ухаан үнэхээр ашигласан эсэхийг мэдэх хэцүү гэхдээ зарим уншигчдад зохиолыг уншиж дуусгасныхаа дараа хиймэл оюун ухаан ашигласан гэдгийг нь мэдвэл хууртагдсан мэт санагдаж магадгүй” гэсэн юм.

 Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button