НИЙГЭМ

Б.Болормаа: Хууч өвчингүй хүмүүс цагаан сараар хэтрүүлэн идсэн ч эрсдэлгүй, 1-2 кг жин л нэмнэ

Эрүүл мэндийн яамнаас сар шинийн өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь, амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөгөө, эрт илрүүлгийн явцын талаар мэдээлэл өглөө.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн их эмч Б.Болормаа

Эрүүл буюу ямар нэгэн архаг хууч өвчингүй, чихрийн шижингүй, даралт нь ихэсдэггүй, бөөр нь өвддөггүй хүний хувьд бол хэдхэн өдөр хэтрүүлж идлээ гэхэд биеийн жин 1-2 кг-аар нэмэгдэхээс өөр асуудал тулгахаргүй. Баяраар идэж ууж бололгүй яах вэ. Харамсалтай нь, монголчуудын эрүүл мэнд тийм ч сайн биш. Цоо “эрүүл хүн байна уу” гээд хийвал олоход хэцүү. Архаг хууч өвчтэй хүмүүсийн хувьд хэтрүүлэн идвэл бие махбодынх нь ачаалал нэмэгдэж, өвчин нь хүндэрнэ.

Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр нойр булчирхайн цочимог үрэвсэл, архины хордлого, элэгний архаг эмгэг сэдрэх, ходоодны шарх сэдрэх зэрэг асуудал тулгардаг.

Цагаан сар, наадмын дараа эмнэлгийн ачаалал, түргэн тусламжийн дуудлага эрс нэмэгддэг зүй тогтол бий. Иймд суурь өвчтэй хүмүүс цагаан сарын өдрүүдэд хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Хоногт хэрэглэх илчлэг насанд хүрэгчдийн хувьд дунджаар 1400-2700 ккал орчим хэлбэлздэг. Гэтэл цагаан сарын үед 15-20 бууз, 100 грамм салат идэж, жаахан ундаа уулаа гэхэд л илчлэг 4000-6000 ккал болж нэмэгдэнэ. Тиймээс суурь өвчтэй хүмүүс Цагаан сарын өдрүүдэд хоол хүнсээ хэтрүүлэхгүй байх хэрэгтэй" гэсэн юм.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-07 13:25

ЕРӨН БОЛ АЙЛД ОРООД НЭЭГ ИХ ИДЭХ ХЭРЭГГҮЙ БИ БОЛОХООР ЭХНЭРТЭЙГЭЭ НЭГ БУУЗ ДУНДУУР НЬ ХУВААЖ ИДЧИХЭЭД Л ГАРДАГ ЭНЭ ЭМЧ АВГАЙ БОЛ ӨӨРӨӨ ИХ ТАРГАН ЦАТГАЛАН СУГА ЦАВЬ НЬ БАЙНГА ХӨЛӨРДӨГ БАЙХ ОВОО Ч ИДЭЖ МЭДЭХЭЭР ГАР БАЙНА.БУУЗ МАХ ИДСЭН БОЛ АРААС НЬ АРХИ САЙН ЧААГАРАЙ

цахар
цахар
2024-02-07 17:33
Reply to  Зочин

Бууз мах идээд араас нь архи уугаад л нойр булчирхай, цөс өнгөрөө. Архи ууж огт болохгүй, эсвэл хоолны өмнө ганц хундага уугаад араас нь даруулга хэрэглэ.

Зочин
Зочин
2024-02-07 14:58

emee oorooo mash buduun ih iddeg gar ba

Холбоотой мэдээ

Back to top button