Месси Хонкогт тоглож чадаагүйдээ харамсаж буйгаа илэрхийллээ
Ням гарагт /2024.02.04/ Лионель Мессигийн “Inter Miami” баг Хонконгийн “Hong Kong XI” клубтэй тоглосон. Ийм учраас Мессиг үзэхийг хүссэн хүмүүс Хонконгийнн цэнгэлдэх хүрээлэнгийн 40 мянган суудлыг дүүргэсэн юм.
Гэвч Месси тоглолтын туршид талбайд гаралгүй сэлгээний суудалд суусаар дууссан байна. Түүнийг тоглохыг хараагүй учраас хонкогчууд хууртагдсан мэт санагдаж, зарим хүн нөхөн төлбөр өгөхийг шаарджээ.
Тэгвэл Месси “Hong Kong XI” багийн эсрэг тоглолтод гарч чадаагүйдээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Хонконгийн тоглолтод оролцож чадаагүй нь үнэхээр харамсалтай хэрэг, яагаад гэвэл би бүх тоглолтод гар бие оролцохыг хүсдэг. Ялангуяа багаараа ийм хол зорьж ирэн, олон хүмүүст хүлээлт үүссэн тоглолтод” гэсэн байна.
Түүний тоглоогүй явдалд Хонконгийн засгийн газар хүртэл сэтгэл дундуур байснаа мэдэгдсэн юм. Засгийн газар болон тоглолтыг зохион байгуулсан “Tatler XFEST” компанитай хийсэн гэрээнд Мессигийн аюулгүй байдал, эрүүл мэндийг харгалзан дор хаяж 45 минут тоглох ёстой байжээ.
Тоглолтыг үзсэн Ада Кам “CNN” агентлагт хэлэхдээ “Бид мөнгө төлсөн болохоор бага зэрэг хууртагдсан юм шиг санагдаж байна. Ихэнх хүмүүс Мессиг харах гэж мөнгө төлсөн байх. Бас тоглолт сурталчилгаандаа Мессиг голлон харуулсан” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
honkongiin zasag messiin bagtai yamar ch geree baiguulaagui uchiraas Messi talbaid garahgui baisan ch yamar ch geree zurchdund tootsoogdihgui , meesiid buruugui yamar buruugaa huleeh ve , harin honkongiin zasag messiin messiin metiig asiglaj surtalchilgaa hiigeed Messitei bas shuud gereegui baihd ni messig bas talbaid garuulah gej yostoi zuudel bn,