Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын Холбоо хүлэмжийн хийн ялгаруулалтаа 90 хувь бууруулах төлөвлөгөөг танилцууллаа

Европын Холбоо хүлэмжийн хий ялгаруулдаггүй анхны тив болох зорилгын хүрээнд 2040 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 90 хувь бууруулах зорилго тавьсан хэмээн Европын комисс мэдэгджээ.

Мягмар гарагт /2024.02.06/ Европын комиссын гаргасан тус тайланд Европын Холбооны орнууд 1990 онтой харьцуулахад 2040 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 90 хувь бууруулах аж.

Өнгөрсөн жилийн зургаадугаар Европын шинжлэх ухааны удирдах байгууллагаас хүлэмжийн хийн ялгаруулалтыг 90-ээс 95 хувь бууруулахыг зөвлөсөн байна. 1990-ээс 2021 оны хооронд Европын Холбооны гишүүн 27 орон хүлэмжийн хийн ялгаруулалтаа 30 хувиар бууруулсан юм.

Ийм учраас 2040 он гэхэд 1990 оны ялгаруулалтаас 90 хувь бууруулахын тулд хоёр дахин бага хугацаанд хоёр дахин их ажил хийх шаардлагатай болж байна. Тус холбооны цаг уурын асуудал хариуцсан комиссар Вопке Хоекстра “Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх нь уралдаан биш марафон. Бид улс болгоныг марафоны барианы шугамыг давж, хэнийг ч орхигдуулахгүй байх хэрэгтэй” хэмээжээ.

Европын комисс өмнө нь 2030 он гэхэд агаар мандлаас 50 сая тонн, 2040 он гэхэд 280 сая тонн нүүрсхүчлийн хий салгах зорилго тавьсан гэдгээ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button