Үнэгүй сургах автобусны жолооч нартай гэрээ байгуулж, хариуцлагажуулна

Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохирох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлагатай байгаа. Энэ нь тодорхой хугацаа шаардаж байгаа бөгөөд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал юм. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар автобусны жолооч нарыг үнэгүй сургалтаар бэлдэх, 3.5 сая төгрөгийн цалин өгч хоёр ээлжээр ажиллах, мөн тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээ "амласан".
Эхний өдрийн байдлаар автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлжээ. Бид үнэгүй сургалтад сууж, ангилал нэмүүлсэн иргэдийг ажлын байранд нь хэрхэн тогтвортой авч үлдэх талаар тодруулан хүргэж байна.
Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал “В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна. Мөн нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад, тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалт хийхээр болсон юм.
Эдгээр зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргаж, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөл бүрдүүлсэн.
Бүртгүүлсэн бүх жолоочдыг сургаж авна гэсэн ойлголт байхгүй. Бүртгүүлсэн иргэдээс тодорхой хэмжээний туршлагатай эсэхийг харж байгаад сургалтад суулгана. Үүний дараагаар сургалтад суусан бүх хүмүүстэй гэрээ байгуулан ажлыг нь хариуцуулж өгөх шат дамжлагатайгаар явна. Одоогоор сургалт хэзээ эхлэх эсэх нь тодорхойгүй байна" гэлээ.
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ankhaarakh zul????? Tamxi ba Utasaar yarvil shuud ajilaas khal????????.Zorchigchidiin erkh ashgiin tuluu??????? Urdn TAMKHAA tataad UTASAAR yariad yavakhaa martdag baasan,Bid neg orlij ,khashgarch baaj yavuuldag bailaa, ARD TUMEN MEDEJ BAIGAA SHUU ????????
Байнгын тамхи утас бас бэлэн мөнгө авч карм�##�на бүдүүлэг хүмүүс хэрэггүй. Эмэгтэй автобусны жолооч их зүгээр . Гадаадад эмэгтэйчүүд ихэнх нь барьдаг нийтийн тээврийг.
Haana yaaj burtguuleh ym bol
Хаан очиж бүргүүлэхвээ
Хаан очиж бүргүүлэхвээ