Нийгэм мэдээ

УДШ: С.Батдөл нарын долоон хүнд холбогдох хэргийн гомдлыг шүүх хүлээж авсангүй

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл нарын долоон хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал, "С.Батдөлийг 11 удаагийн үйлдлээр нэр бүхий иргэдээс нийт 2 тэрбум 354 сая төгрөгийн хахууль авсан, түүнийгээ ЧД-т үйлчилгээний зориулалттай байрыг худалдан авсан, Хан-Уул дүүргийн Ривер гарден хотхоны үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, нэгжлэгээр илэрсэн 5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүх хурлаар 10 болгон бууруулсан байдаг.

Улсын дээд шүүхэд өмгөөлөгч нарын зүгээс хэд хэдэн гомдлыг гаргасан бөгөөд тухайлбал, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах гомдлыг хүлээж авсангүй. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авахдаа хууль ёсны хөрөнгөө хууль бус хөрөнгөтэй нийлүүлж худалдаж авсан тул үүнийг салгаж, хууль ёсны хөрөнгийг буцаан олгуулах талаар гомдол гаргасныг хүлээж авахгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-08 07:54

Шууд цааз

Зочин
Зочин
2024-02-08 08:00

Цааз

Холбоотой мэдээ

Back to top button